Skip to main content

Байртай монгол аян

2 January 2024

ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр. Тус аянаараа дамжуулан санхүүгийн зөв дадалтай “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьдог билээ.

ХХБ өнгөрсөн хугацаанд тус аянаараа дамжуулан 600 гаруй харилцагчаа 100,000₮ - 2,000,000₮ -р урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулан 4 жилийн хугацаанд 4 харилцагчийнхаа гал голомтыг бадраах байрыг бэлэглээд байна.

Тэгвэл энэ удаагийн СУПЕР УРАМШУУЛЛЫН эзэндээ өөрийн эзэмшлийн газартай TOWN HOUSE-г бэлдээд байна. Болзол нь маш энгийн бөгөөд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа нэмсэн, шинээр нээсэн, хялбараар хуримтлуулсан 100,000₮ тутамд урамшууллын 1 олгоно. Сар бүр хуримтлалаа нэмэгдүүлсэн харилцагчид дундаасаа 50 азтай харилцагчийг тодруулж мөнгөн хадгаламжийг нь нэмэгдүүлэхээс гадна оны эцэст СУПЕР УРАМШУУЛАЛ TOWN HOUSE-н эзнийг тодруулна.

Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

  • 6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн, шинээр нээсэн, хялбараар хуримтлуулсан 100,000₮ тутамд 1 урамшууллын эрх авна.

Урамшууллын хугацаа хэзээ хүртэл вэ?

  • Аян 2023.09.01 – 2023.12.31-ний өдрийг дуустал үргэлжилнэ

Урамшуулал  :

Сар бүр:

  • 100,000₮ -н хадгаламжийн эрх – 20 харилцагч
  • 300,000₮-н хадгаламжийн эрх – 15 харилцагч
  • 500,000₮-н хадгаламжийн эрх - 10 харилцагч
  • 1,000,000₮-н хадгаламжийн эрх – 5 харилцагч

Оны эцэст супер урамшуулал TOWN HOUSE эзнийг тодруулна.

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;
  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаяг руугаа урамшууллын дугаараа авах боломжтой;
  • Мөн ЭНД дарж урамшууллаа шалгах боломжтой;

 Анхаарах зүйлс:

  • Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно
  • Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй
  • 1 харилцагчид хамгийн ихдээ 1,000 эрх олгоно. 


ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ


Худалдаа, хөгжлийн банк