19 January 2022
Дэлхийд нэр хүнд бүхий Euromoney сэтгүүлийн дэргэдэх, Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг хүргэдэг Asiamoney сэтгүүлээс жил бүр Азийн шилдэг банк, санхүүгийн байгууллагуудыг тодруулдаг. Тус сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкны Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн чиглэлээр хийгдсэн ажлууд, гаргасан ололт амжилтууд, харилцагчдад зориулан зах зээлд нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг үнэлэн 2022 оны “Монгол Улсын Шилдэг байгууллагын банк”, “Монгол Улсын Шилдэг ногоон банк” “Монгол Улсын Шилдэг нийгмийн хариуцлагатай банк” шагналуудыг олголоо.