TRADE AND DEVELOPMENT BANK HAS BEEN AWARDED THE 2024 “LEADING ORGANIZATION IN GENDER EQUALITY”
Trade and Development Bank has been selected as “The Leading Organization in Gender Equality” in 2024 by the Mongolian Sustainable Finance Association (MSFA), the Bank of Mongolia (BoM), and the Financial Regulatory Commision (FRC). Each year, MSFA recognizes organizations that have excelled in their fields and made valuable contributions to the implementation and advancement of sustainable finance policies, leading the way in sustainable financing commitments. The award recognizes the bank’s commitment to supporting sustainable development, promoting gender equality, and its leadership in the financial sector.
Since the adoption of the “Gender Equality Policy” in 2019, TDB established its Gender Committee to oversee the implementation of the bank’s gender equality action plan and to promote gender-sensitive financial services. Within the framework of this policy:
In 2024, TDB successfully organized an interactive classroom training on “Gender-Sensitive Management” for directors and senior managers.
TDB’s newly appointed employees successfully attended the monthly training regarding "Gender Equality".
TDB initiated the “Women`s Leadership” program consisting of 3 different module trainings for employees returning to work from maternity leave.
TDB introduced the “Flexible Mom” program, which aims to ensure the continuous development and career stability of female employees by offering flexible hours and remote work opportunities.
TDB became the first in the banking industry to introduce the “Lady Card” and successfully organized its first “Be Lady” networking event to support its female customers.
TDB also approved its “Flexible Work Schedule Guidelines” and the “Workplace Sexual Harassment Prevention and Protection Regulations”.
The Bank has set a long-term goal of providing $2 billion in sustainable financing to its clients by 2030. As part of this goal, in 2024:
TDB successfully secured a long-term concessional funding from the U.S International Development Finance Corporation (DFC) to support Mongolian SMEs and women entrepreneurship as well as green and sustainable businesses.
For the first time from Mongolia, TDB issued green and social bonds in the international market, the proceeds of which will be utilized to finance green and social projects aimed to facilitate sustainable and inclusive economic development in the country.
As the oldest and leading commercial bank in Mongolia, TDB will continue to increase financial inclusion by setting an example for other banks, sharing its experiences, and contributing to gender equality in the financial sector.
TOGETHER TOWARDS SUSTAINABALITY
TRADE AND DEVELOPMENT BANK
"Best Corporate Bank"
Euromoney magazine has awarded the Trade and Development Bank (TDB) of Mongolia the title of "Best Corporate Bank"
Euromoney magazine annually organizes the "Awards for Excellence" program to recognize the achievements of the best in the global banking and financial sector. In 2024, Euromoney awarded the Trade and Development Bank (TDB) of Mongolia the title of "Best Corporate Bank" This award reaffirms TDB's position as a leading bank representing Mongolia on the international stage.
The Trade and Development Bank (TDB) of Mongolia has a history of offering its shares to the public, receiving 126.4% more subscriptions than the initial offering amount. Approximately 50% of the total funds raised from the market have been allocated to corporate loans, with a significant portion dedicated to green financing initiatives.
This year, the Trade and Development Bank (TDB) of Mongolia signed a long-term financing agreement with the U.S. International Development Finance Corporation (DFC), a U.S. government agency. The funding will support micro, small, and medium enterprises (MSMEs) and women entrepreneurs in Mongolia, as well as efforts to combat climate change.
Additionally, TDB issued $50 million worth of Green and Social Bonds in the international market. These bonds are part of TDB's ongoing initiatives to contribute to sustainable finance and development in Mongolia.
Based on its products, services, policies, and new initiatives, Euromoney magazine awarded TDB the title of "Best Bank for Corporates 2024." This recognition highlights TDB's leadership in the banking sector and its role in representing Mongolia on the international stage.
TDB will continue to increase foreign investment and contribute to Mongolia's sustainable development.
ХХБ 2024 оны “Жендерийн манлай байгууллага”-аар шалгарлаа
Жил бүр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС Холбоо хамтран тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа манлайлагч байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай. Тус холбооноос 2024 онд жендерийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудыг үнэлэн, ХХБ-ыг “Жендерийн Манлай Байгууллага”-аар шалгарууллаа.
ХХБ 2019 онд “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-оо баталж байсан. Үүнээс хойш банкны жендэрийн эрх тэгш байдал болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн үйлчилгээг дэлгэрүүлэх зорилготойгоор Жендэрийн Хороо байгуулан ажиллаж байна. Уг бодлогын хүрээнд ХХБ 2024 онд:
Газар, хэлтэс, салбарын захирлууд болон ахлах ажилтнуудад "Жендерийн мэдрэмжтэй менежмент" сэдэвт танхимын интерактив сургалтыг тасралтгүй зохион байгууллаа.
Сар бүр зохион байгуулагддаг “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалтад шинээр томилогдсон ажилтнууд хамрагдлаа.
Нярайн чөлөөнөөс эргэн ажилдаа томилогдсон ажилтнуудад "Lady`s leadership" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууддаа зориулан "TDB Flexible Mom" хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа.
Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс "Be Lady" форум, нэтворкинг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
ХХБ 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтийг харилцагчдадаа хүргэх урт хугацааны зорилт дэвшүүлсэн. Тус зорилтынхоо хүрээнд 2024 онд:
АНУ-ын Засгийн газрын агентлагийн Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац (DFC)-с анхны санхүүжилтээ амжилттай татсан. Энэхүү санхүүжилт нь Монголын ЖДҮ, үүн дотроо эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт болон ногоон, тогтвортой бизнесийг дэмжих зорилготой юм.
Монгол Улсаас анх удаа олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан Нийгмийн болон Ногоон бондыг гаргасан. Энэхүү бонд нь нийгмийн асуудалд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд зогсохгүй тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг хурдасгах боломжийг нэмэгдүүлж байгаа билээ.
Монгол Улсын арилжааны ууган, тэргүүлэгч банк ХХБ нь ийнхүү "Жендерийн Манлай Байгууллага"-аар дахин шалгарлаа. Бид цаашид ч банк санхүүгийн салбартаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, жендэрийн эрх тэгш байдлыг санхүүгийн салбарт таниулахад хувь нэмэр оруулж ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
“Euromoney” сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкыг “2024 оны Шилдэг Байгууллагын Банк” -аар шалгарууллаа
Euromoney сэтгүүл жил бүр дэлхий даяар банк, санхүүгийн салбарынхны ололт амжилтыг үнэлж, шилдгийн шилдгийг шалгаруулдаг шагналын хөтөлбөр болох “Awards for Excellence”-г зохион байгуулдаг билээ. Тэгвэл тус сэтгүүлээс 2024 оны “The Best Bank for Corporates” буюу “Шилдэг Байгууллагын Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкыг шалгарууллаа. Ийнхүү ХХБ нь олон улсад Монгол улсыг төлөөлдөг тэргүүлэгч банк болохоо дахин нэг батлаад байна.
Худалдаа, хөгжлийн банк нь өнгөрсөн хугацаанд банкны хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлд санал болгосон дүнгээс 126.4% илүү захиалга авч биелсэн болон зах зээлээс босгосон нийт мөнгөн хөрөнгийн 50 орчим хувийг байгууллагын зээл, тодорхой хувийг ногоон санхүүжилтийн хүрээнд зарцуулж ирсэн түүхтэй.
Мөн энэ онд Худалдаа, Хөгжлийн Банк нь АНУ-ын засгийн газрын агентлаг, Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац буюу DFC-тэй урт хугацааны санхүүжилтийн гэрээ байгуулсан юм. Тус санхүүжилт нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулагдах юм. Түүнчлэн олон улсын зах зээлд 50 сая ам. доллар бүхий Ногоон болон Нийгмийн бондыг ХХБ гаргасан бөгөөд МУ-ын тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах шинэлэг санаа, шинэ алхмуудыг хийсээр байна.
Энэ мэт ХХБ-ны бүтээгдэхүүн үйлчилгээ, бодлого, шинэ санаачилга дээр тулгуурлан Euromoney сэтгүүлээс ХХБ-г “Монгол Улсын 2024 оны Шилдэг Байгууллагын Банк”-аар тодруулж, шагнасан байна.
ХХБ цаашид ч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно.