Skip to main content
Factoring

Нийлүүлэлтийн сүлжээний зээлийн эрх

Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бараа, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагуудын хоорондын төлбөр тооцоог шийдэх зорилгоор худалдан авагч талд олгодог зээлийн эрхийн үйлчилгээ

Loan condition

 

Ханган нийлүүлэгчид тавигдах нөхцөл

Ханган нийлүүлэгчийн шимтгэл

1% (Орлогын гүйлгээ тутамд)

Хугацаа

Банк Ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллах гэрээний дээд хугацаа нь 24 сар байна 

Бусад

Зөвхөн зээлийн эрх авсан худалдан авагч нарын орлогыг хүлээж авна

 

Худалдан авагчид тавигдах нөхцөл

Зээлийн эрхийн хэмжээ

100.0 сая ₮ хүртэл

Зээлийн эрхийн хугацаа

12 сар

Хүү (сар)

2.00 % 

Хүүнээс чөлөөлөгдөх хугацаа

45 хоног хүртэл

Төлбөр төлөх өдөр

Сар бүрийн 15-ны өдөр

Заавал төлөх төлбөр 

Нийт ашигласан зээлийн дүнгийн 20%

Барьцаа хөрөнгө
  • 50,000,000.00 ₮ хүртэл дүнтэй зээлийн эрхийн хувьд бараа материал, дансны орлого барьцаалах

  • 50,000,000.01 ₮-с дээш дүнтэй зээлийн эрхийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө нэмэлтээр барьцаалах

Бусад

Зөвхөн нэг Ханган нийлүүлэгч байгууллагаас худалдан авалт хийнэ

Requirement

Ханган нийлүүлэгч :

  • Монгол улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй зах зээлд байр сууриа эзэлсэн банканд үр өгөөжтэй, худалдааны бизнес эрхлэгч буюу бараа, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч хуулийн этгээд байх
  • Эрхэлж буй бизнесийн чиглэлээр 2-оос доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
  • Сүүлийн 2 жил алдагдалгүй ажилласан байх
  • Банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүний өр төлбөргүй болон түүхгүй байх
  • Банканд харилцах данстай байх, цаашид борлуулалтын орлогыг Банкны дансаар дамжуулах, авлагын орлогыг хүлээн авах
  • Бараа бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүн байх тохиолдолд бүтээгдэхүүний үйлдвэрлэгч улс, компанийн талаарх мэдээллийг авч судлах, экспортлогч улс, Банкны гүйлгээ илгээхийг хориглосон улсын жагсаалтад ороогүй байх, экспортлогч компани нь Олон улсын хориг жагсаалтад ороогүй байх
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл лицензийг холбогдох байгууллагаас авсах байх, бичиг баримт нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байх
  • Банкны зүгээс тавих бусад шаардлагыг хангасан байх

Худалдан авагч :

  • Ханган нийлүүлэгчтэй 1-с доошгүй жил хамтран ажилласан байх
  • Ханган нийлүүлэгчээс санал болгосон худалдан авагч нарын жагсаалтанд багтсан байх
  • Банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүний өр төлбөргүй, түүхгүй байх
  • Цаашид борлуулалтын орлогыг Банкны дансаар дамжуулах
  • Зээлдэгч нь бусад банкны харилцагч бол Зээлийн эрх олгох тухай холбогдох эцсийн шийдвэр гарахаас өмнө Банкны харилцагчаар бүртгүүлсэн байх
Required document

Ханган нийлүүлэгч :

  • Хамтран ажиллах тухай албан хүсэлт
  • Худалдан авагчдын жагсаалт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм (нотариатаар баталгаажсан)
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан (баталгаажсан)
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз (нотариатаар баталгаажсан)

Худалдан авагчид :

Иргэн

  • Зээлийн хүсэлт - Иргэн (маягт 068)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажсан)
  • Гэрлэлтийн лавлагаа ( ХУР)
  • Бусад банкны сүүлийн 1 жилийн дансны хуулга (баталгаажсан)
  • Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг баталгаажуулсан үйл ажиллагааны зураг

Байгууллага

  • Зээлийн хүсэлт - Байгууллага (маягт 069)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм (нотариатаар баталгаажсан)
  • Зээлийн эрх авах болон барьцаа хөрөнгө барьцаалахыг зөвшөөрсөн талаар тухайн Байгууллагын эрх бүхий этгээд буюу ТУЗ, байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол
  • Бусад банкны сүүлийн 1 жилийн дансны хуулга (баталгаажсан)
  • Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг баталгаажуулсан үйл ажиллагааны зураг
Calculator

Mortgage loan

Wage loans

Compare loans

ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙН ХУВААРЬ

Сар Огноо Хоног Үндсэн зээлийн төлбөр Хүүгийн төлбөр Тэнцүү төлбөр Үндсэн зээлийн үлдэгдэл
ЗЭЭЛ 1
ЗЭЭЛ 2