Skip to main content
Hurunguoruulaltiinzeel

Эргэлтийн хөрөнгийн зээл

Бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй, ашиг орлоготой явуулах, өргөжүүлэх зорилгоор тус зээлийн үйлчилгээг сонгоорой. Та орлого орох бүрдээ эргэн төлөлт хийж, хүүгийн зардлаа бууруулах боломжтой.

Зээлийн нөхцөл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Зээлийн хэмжээ

350 сая ₮ хүртэл

350 сая ₮-с дээш

Зээлийн хүү

Жилийн 16.2% - 22.2%
Сарын 1.35% - 1.85%

Уян хатан нөхцөлтэй

Зээлийн хугацаа

36 сар

Зээлийн шимтгэл

0.5%

Тавигдах шаардлага
  • Эрхэлж буй бизнесийн чиглэлээр 1-ээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, төлбөрийн чадвартай байх
  • ХХБ-ны зүгээс тавих бусад шаардлагыг хангасан байх
Бүрдүүлэх бичиг, баримт

Иргэн:

  • Зээлдэгч, хамтран зээлдэгч тус бүрийн зээлийн хүсэлт - Иргэн (маягт 068)
  • Нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар (зээлийг хамтран хариуцах хүнд мөн адил хамаарна)
  • Үйл ажиллагаа явуулах лиценз, зөвшөөрөл
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, шаардлагатай бол итгэмжлэл (эх хувь)
  • Орлогын бүртгэлийн дэвтэр (хар дэвтэр), байгаа бол аж ахуйн нэгжийн сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлүүд
  • Орлого, зардал, өглөг, авлага, санхүүжилтийг нотлох анхан шатны баримтууд
  • Гэрлэлтийн гэрчилгээ (гэрлээгүй бол гэрлэсэн эсэх лавлагаа)
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд

Байгууллага:

  • Зээлийн хүсэлт-Байгууллага (маягт 069)
  • Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл (маягт 070)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн дүрэм
  • Зээл авах, компанийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол (ТУЗ)
  • Санхүүгийн тайлан (сүүлийн нэг жилийн)
  • Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз 
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, гэрээ кадастрын зураг, шаардлагатай бол итгэмжлэл (эх хувь)
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлүүд
  • Орлого, зардал, өглөг, авлага, санхүүжилтийг нотлох анхан шатны баримтууд
  • Байгаль, орчин нийгмийн хариуцлагатай холбоотой баримт, материал
  • Зээлийн зарцуулалттай холбоотой бичиг баримтууд
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Түгээмэл асуулт, хариулт

Тооцоолуур

ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙН ХУВААРЬ

Сар Огноо Хоног Үндсэн зээлийн төлбөр Хүүгийн төлбөр Тэнцүү төлбөр Үндсэн зээлийн үлдэгдэл
ЗЭЭЛ 1
ЗЭЭЛ 2