Таны асуултын хариултууд
ХХБ-ны ногоон зээлд хамрагдах боломжтой төсөл
Ногоон зээлийн хүсэлтийг ХХБ-ны "Тогтвортой санхүүжилтийн хүрээ" болон МУ-н Ногоон таксономи баримт бичгийн хүрээнд хүлээн авч судалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та Тогтвортой санхүүжилт цэсийн Тогтвортой санхүүжилтийн хүрээ хэсгээс танилцана уу.
Ногоон зээлд хэрхэн хамрагдах вэ?
ХХБ-ны Бизнесийн болон Хэрэглээний Ногоон зээлийн хүсэлтийг та өөрт ойрхон салбарт нэгжид хандан өгөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та Тогтвортой санхүүжилт цэсийн Тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн хэсгээс танилцана уу.
УАНС-н санхүүжилттэй төсөлтэй холбоотой санал гомдол
Та Уур Амьсгалын Ногоон Сангийн (УАНС) төсөл, хөтөлбөр болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай холбоотой санал гомдлоо банканд нээлттэй ирүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Холбоо барих цэсээс танилцана уу.
ХХБ-тай Ногоон зээлээр хамтран ажиллах боломжтой юу?
Ногоон зээлийн хүрээнд банктай хамтран ажиллах хүсэлтийг та өөрт ойрхон салбар нэгжид хүргүүлэх боломжтой. Тухайн бараа, үйлчилгээ нь ХХБ-ны Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичигт заасан ногоон зээлийн ангилал, шаардлагад нийцсэн байх шаардлагатай.