Skip to main content
cor

МУТС тэмцэх ажиллагааны ерөнхий тогтолцоо

МУТС тэмцэх ажиллагааны ерөнхий тогтолцоо

Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн үйл ажиллагаа мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс сэргийлэх хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журам, холбогдох хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг.


Энэхүү бодлого, журам нь Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Монголбанкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журам, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу Financial Action Task Force (FATF)-ийн зөвлөмж болон Америкийн Нэгдсэн улс болон Европын холбооны стандартуудтай нийцсэн байдаг. Энд дарна уу


USA Patriot Act 

Банк нь USA Patriot Act-ийг дагаж мөрддөг ба энэхүү акт нь АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд террорист үйлдлийг таслан зогсоох, шийтгэх, хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаах хэрэгслийг сайжруулах болон бусад зорилгоор хэрэгжүүлдэг акт юм. Энд дарна уу


Wolfsberg Questionnaire 

Вольфсберг групп нь дэлхийн арван гурван банкны нэгдэл бөгөөд санхүүгийн гэмт хэргийн эрсдэлийн менежментийн тогтолцоо, удирдамжийг боловсруулах, тэр дундаа харилцагчаа таних, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг боловсруулахад чиглэдэг.
Доорх линк дээр даран та бүхэн банкны Волфсберг группийн Корреспондент (хамтын ажиллагаатай) банкны асуулгатай танилцах боломжтой ба асуулгаас банкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэлтэй танилцах боломжтой. Энд дарна уу


W-8BEN-E FORM

FATCA буюу АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дахь дансны талаар мэдээллийг Холбооны татварын төв байгууллагад саадгүй гаргаж өгөх тухай хууль эрх зүйн баримт бичгийг банк, санхүүгийн байгууллагууд дагаж, мөрдөх үүрэгтэй байдаг бөгөөд ХХБ нь уг FATCA-г хэрэгжүүлж ажилладаг, мэдээлэл хүргүүлдэг гаднын банк, санхүүгийн байгууллага юм. Энд дарна уу