САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ? Санхүүгийн гэмт хэрэг гэдэг нь өмчийн эсрэг тусгайлан үйлдсэн гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргүүд үргэлж гэмт хэрэгтний хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдэгддэг бөгөөд үүнд холбогдсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар хөрвүүлэх явдал юм. Санхүүгийн гэмт хэрэг нь олон хэлбэрээр үйлдэгдэж болдог. Санхүүгийн салбарт тулгардаг хамгийн нийтлэг гэмт хэргүүдийн зарим нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, олон улсын хориг арга хэмжээг зөрчих, авлига, хээл хахууль, залилан мэхлэх, татвараас зайлсхийх, бусдын эд хөрөнгийг завших, хуурамчаар үйлдэх, хулгайлах гэх мэт гэмт хэргүүд юм. МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ? Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эсхүл бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно. ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ? Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахад шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг ойлгоно. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэж юу вэ? Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээгээр хориглосон цөмийн, химийн, биологийн эсвэл үйл олноор хөнөөх бүх төрлийн зэвсгийг үйлдвэрлэх, ашиглах, худалдах, худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлнэ. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, хүний амь нас, амьдрах орчинд асар их хохирол учруулдаг учраас энэ төрлийн гэмт хэргийг санхүүжүүлж болзошгүй мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлж, таслан зогсоох нь банкны хувьд маш чухал юм. САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ? Санхүүгийн гэмт хэрэг гэдэг нь өмчийн эсрэг тусгайлан үйлдсэн гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргүүд үргэлж гэмт хэрэгтний хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдэгддэг бөгөөд үүнд холбогдсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар хөрвүүлэх явдал юм. Санхүүгийн гэмт хэрэг нь олон хэлбэрээр үйлдэгдэж болдог. Санхүүгийн салбарт тулгардаг хамгийн нийтлэг гэмт хэргүүдийн зарим нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, олон улсын хориг арга хэмжээг зөрчих, авлига, хээл хахууль, залилан мэхлэх, татвараас зайлсхийх, бусдын эд хөрөнгийг завших, хуурамчаар үйлдэх, хулгайлах гэх мэт гэмт хэргүүд юм. МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ? Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эсхүл бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно. ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ? Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахад шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг ойлгоно. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэж юу вэ? Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээгээр хориглосон цөмийн, химийн, биологийн эсвэл үйл олноор хөнөөх бүх төрлийн зэвсгийг үйлдвэрлэх, ашиглах, худалдах, худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлнэ. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, хүний амь нас, амьдрах орчинд асар их хохирол учруулдаг учраас энэ төрлийн гэмт хэргийг санхүүжүүлж болзошгүй мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлж, таслан зогсоох нь банкны хувьд маш чухал юм. |
ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖҮҮД:
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХЭРХЭН ХАНГАХ ТАЛААР ЗӨВЛӨМЖҮҮД:
ГАДААД ШИЛЖҮҮЛЭГ ХИЙХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ: Харилцагч та гүйлгээг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарснаар гүйлгээ саатах, зогсоогдох, буцаагдах зэрэг эрсдэлийг бууруулах боломжтой. Үүнд:
ХАРИЛЦАГЧ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛЭЭГҮЙГЭЭС ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙН ЗӨВЛӨМЖ: Эрхэм харилцагч таньд тохирсон банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалахад мэдээлэл шинэчлэлийн гол зорилго оршдог билээ. Харилцагч та мэдээллээ шинэчлээгүй, мэдээлэл хуучирсны улмаас дараах эрсдэл, асуудлууд үүсдэг. Үүнд:
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ: Дэлхий дахинд шинэ технологи үсрэнгүй хөгжиж, түүний хэрэглээний цар хүрээ нэмэгдэхийн хэрээр цахим орчинд хийгдэх залилан, хууль бус үйл ажиллагаа, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл их гарах болсон.
|