Skip to main content
Smb

Танд тусалъя

Сайн байна уу, Танд тусламж хэрэгтэй юу?

Түгээмэл асуулт хариулт

Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандаж хадгаламжийн данснаасаа зарлага гаргах боломжтой.

Та хадгаламжийн дансаа хаалгах бол өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандах хэрэгтэй.

Хадгаламжийн дансанд бэлэн орлого тушаахад ямар нэгэн шимтгэлгүй. Харин хадгаламжийн дансанд шилжүүлгээр буюу бэлэн бусаар орлого ороход орлого хүлээн авч буй данснаас дараах байдлаар суутгана.

Төгрөг                                                                        Шимтгэлгүй                                                       
Ам.доллар0.2%(min 0.01 USD)
Евро0.3%(min 0.01 EUR)
Хятадын юань0.1%(min 0.01 CNY)
Японы иенШимтгэлгүй

Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан авах боломжтой. Хадгаламжийн дэвтэр шинээр авахад 1000 төгрөг байдаг.

Та хадгаламжийн хугацаа дуусахад үргэлжлүүлэн сунгах, автомат сунгалтын үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтээ өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан бүртгүүлэх боломжтой.

Мөн та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй бол онлайн банкаараа эсвэл банканд бүртгэлтэй гар утсаараа банкны лавлах 1900-1977 утсаар холбогдон хадгаламжийнхаа хугацааг сунгах боломжтой.

Хэрэв та TDB Online үйлчилгээ ашиглах болон утсаар холбогдох боломжгүй бол банканд бүртгэлтэй цахим шуудан хаягаас лавлах [email protected] цахим шуудангийн хаягт хандан хүсэлт илгээн шийдвэрлүүлэх боломжтой.