Түгээмэл асуулт хариулт
Хадгаламжнаасаа зарлага гаргахад аль салбарт хандах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандаж хадгаламжийн данснаасаа зарлага гаргах боломжтой.
Хадгаламжийн дансаа аль салбарт хандаж хаах вэ?
Та хадгаламжийн дансаа хаалгах бол өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандах хэрэгтэй.
Хадгаламжийн дансанд орлого хийхэд хэдэн хувийн шимтгэл авах вэ?
Хадгаламжийн дансанд бэлэн орлого тушаахад ямар нэгэн шимтгэлгүй. Харин хадгаламжийн дансанд шилжүүлгээр буюу бэлэн бусаар орлого ороход орлого хүлээн авч буй данснаас дараах байдлаар суутгана.
Төгрөг | Шимтгэлгүй |
Ам.доллар | 0.2%(min 0.01 USD) |
Евро | 0.3%(min 0.01 EUR) |
Хятадын юань | 0.1%(min 0.01 CNY) |
Японы иен | Шимтгэлгүй |
Хадгаламжийн дэвтрээ гээсэн бол хаанаас авах боломжтой вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан авах боломжтой. Хадгаламжийн дэвтэр шинээр авахад 1000 төгрөг байдаг.
Хадгаламжийн хугацаа дууссан үед хугацаагаа хэрхэн сунгах вэ?
Та хадгаламжийн хугацаа дуусахад үргэлжлүүлэн сунгах, автомат сунгалтын үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтээ өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан бүртгүүлэх боломжтой.
Мөн та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй бол онлайн банкаараа эсвэл банканд бүртгэлтэй гар утсаараа банкны лавлах 1900-1977 утсаар холбогдон хадгаламжийнхаа хугацааг сунгах боломжтой.
Хэрэв та TDB Online үйлчилгээ ашиглах болон утсаар холбогдох боломжгүй бол банканд бүртгэлтэй цахим шуудан хаягаас лавлах [email protected] цахим шуудангийн хаягт хандан хүсэлт илгээн шийдвэрлүүлэх боломжтой.