Skip to main content

ХХБ ОРХОН АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД НЯРАЙН ШАРЛАГЫН АППАРАТ БЭЛЭГЛЭЛЭЭ

6 December 2024

ХХБ-ны ууган салбаруудын нэг Эрдэнэт салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ онд тохиож байна. ХХБанкны Эрдэнэт салбар анх 1999 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотноо Чандмань төвд 807-р салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Ойн баяраараа ХХБ эх үрсийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д нярайн шарлагын аппарат бэлэглэлээ. (2024.12.06)

Орхон аймагт сард дунджаар 190 хүүхэд төрдгөөс 170 гаруй нь “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д төрдөг байна. Шинээр төрсөн хүүхдийн 50 орчим хувь нь нярайн шарлалттай төрдөг бөгөөд төрөх эмнэлгээс гарсны дараа ч 17% нь эмнэлэг дээрээ ирж шарлагын эмчилгээнд ордог аж. 

Иймд ХХБ нийгмийн хариуцлагын хүрээнд “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д  нярайн шарлага хийхээс гадна дутуу төрсөн ургийг бойжуулахад ашигладаг инкубатортой аппаратыг бэлэглэсэн юм.