ХХБ-ны “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” аян 2025 онд ч үргэлжилнэ.
Бид өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа урамшуулж, ДОЛООН харилцагчдаа байр бэлэглэлээ. Түүнчлэн Хуримтлалтай Монгол-2024 аяны хоёр дахь ТАУН ХАУС-н эзнээ 2025.01.10-ны өдөр тодруулаад байна.
Хуримтлалтай Монгол 2025 аяныхаа хүрээнд бид урьдын адил сар бүр 50 харилцагчаа хуримтлуулсных нь төлөө урамшуулж, хагас жил тутамд азтай нэг харилцагчдаа 1 ӨРӨӨ БАЙР бэлэглэх гэж байна.
Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ ?
- 6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн, шинээр нээсэн, хялбараар хуримтлуулсан 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авна.
Өөрөөр хэлбэл та 1-р сард хадгаламжаа 100,000₮-р нэмэгдүүлэхэд урамшууллын 1 эрхтэй болох юм.
Урамшууллын хугацаа хэрхэн үргэлжлэх вэ?
- 2025.01.01 – 2025.06.30
Урамшуулал:
Сар бүр:
- 100,000₮ -н хадгаламжийн эрх – 20 харилцагч
- 300,000₮-н хадгаламжийн эрх – 15 харилцагч
- 500,000₮-н хадгаламжийн эрх - 10 харилцагч
- 1,000,000₮-н хадгаламжийн эрх – 5 харилцагч
Аяны төгсгөлд супер урамшуулал 1 ӨРӨӨ БАЙРНЫ эзнийг тодруулна.
Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?
- TDB Online аппликейшний Урамшуулал цэсээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;
- TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаяг руугаа урамшууллын дугаараа авах боломжтой;
- Мөн ЭНД дарж урамшууллын дугаараа шалгах боломжтой ;
Анхаарах зүйлс:
- Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно.
- Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй.
- 1 харилцагчид хамгийн ихдээ 6,000 ширхэг эрх олгоно.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК