Skip to main content

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

18 March 2025

Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

  1. Компанийн оноосон нэр, хаяг:       Худалдаа, хөгжлийн банк” ХК

Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банкны төв байр 

  1. Хурал хуралдах газар, өдөр, цаг:   2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад

Худалдаа, хөгжлийн банкны боловсруулсан цахим хуудас болох investor.tdbm.mn-ээр дамжуулан цахим болон зайны технологи ашиглан хуралдуулах.

  1. Хуралд оролцох хэлбэр:                  Цахим /зайнаас/

  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 

2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

  1. Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Танилцуулах асуудал: 

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан;

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;

    • Ногдол ашиг хуваарилах тухайн ТУЗ-ийн шийдвэр.

  • Хэлэлцүүлэх асуудал: 

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;  

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.

  1. Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;

  • 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт;

  • Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол;

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай” тогтоолын төсөл;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” тогтоолын төсөл;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай” тогтоолын төсөл;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын саналын хуудас.

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцах журам:

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид дараах арга, хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн танилцаж болно. Үүнд:

  • ХХБ-ны investor.tdbm.mn цахим хаягт хандан танилцах;

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандан танилцах;

  • Худалдаа, хөгжлийн банкны төв байранд ажлын өдрүүдийн 10:00-17:00 цагийн хооронд Хурал зохион байгуулах комисст хандан танилцах.

  1. Хуралд оролцох, санал өгөх заавар:

Хувьцаа эзэмшигч Та дараах аргуудын аль нэгээр хуралд оролцож санал өгөх боломжтой. Үүнд:

Цахимаар оролцох:

  • Хуралд зайнаас оролцох хувьцаа эзэмшигчид 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 8 цаг 45 минутаас өмнө investor.tdbm.mn цахим хуудаст хандан зааврын дагуу хуралд цахимаар оролцож, саналаа өгнө.

Урьдчилсан санал өгөх:

  • Цаасан хэлбэрээр санал өгөх: Саналын хуудсыг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл Худалдаа, хөгжлийн банкны төв байранд Тооллогын комисс хүлээн авна. 

  • Цахим хэлбэрээр санал өгөх: Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хуудсанд хандан 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.

  1. Хурал зохион байгуулах болон Тооллогын комисстой холбоо барих мэдээлэл:

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны төв байр

Утас: 11 328227 

Цахим хаяг: [email protected]

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд.