
Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкууд, төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дагуу 2025.04.01-ний өдрөөс эхлэн дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN стандартад шилжинэ. Ингэснээр харилцагч та бүхэн банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дансны дугаараар хийх шаардлагатайг анхаарна уу.
Харин ХХБ-ны данс хооронд хийгдэх гүйлгээнд IBAN дансны дугаар ашиглах шаардлагагүй бөгөөд одоогийн дансны дугаарыг ашиглана.
IBAN (International Bank Account Number) гэдэг нь банк хоорондын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO13616-1,2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаар юм.
IBAN дансны дугаар ашиглах давуу тал:
Дансны дугаар зөв эсэхийг хялбар шалгах боломжтой.
Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох боломжтой.
Данс буруу шалтгаантай гүйлгээний буцаалт багасна.
Харилцагч та өөрийн ХХБ-н дахь IBAN дансаа дараах сувгуудаар лавлана уу.
ТиДиБи Онлайн /апп хувилбар/

ТиДиБи Онлайн /вэб хувилбар/

Банкны вэбсайт: https://www.tdbm.mn/mn/iban-lavlagaa линкээр өөрийн болон бусдын ХХБ-н дахь IBAN дугаарыг лавлах боломжтой.

Хөгжил дэвшилд хамтдаа – Худалдаа хөгжлийн банк