Хуримтлал хүний хүсэл зорилго, мөрөөдөл тэмүүллийн ташуур байх ёстой. Зорилго хуримтлал хоёр маань нэг нэгнээ хурцалж, хоорондоо эргэх холбоо үүсгэдэг. Зорилгынхоо төлөө хуримтлуулна, хуримтлалдаа урамшиж хүч авах жишээтэй.
Тэгвэл ХХБ “Хуримтлалтай Монгол” аянаа дахин үргэлжлүүлж байна. Энэхүү аянаараа дамжуулан бид “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьж байгаа билээ.
2022 оны ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ урамшуулалт аян 2022-03-01-с 2022-06-30 дуустал явагдана.
Ямар урамшуулалтай аян бэ?
Сар бүр 2,000,000₮-ийн хадгаламжийн эрх 3; 1,000,000₮-ийн хадгаламжийн эрх 7; 500,000₮-ийн хадгаламжийн 15 эрхийн эздийг тодруулах бөгөөд аяны эцэст нэг азтай харилцагч супер урамшуулал нэг өрөө байрны эзэн болно.
Сар бүрийн 10-ны өдөр өмнөх сарын 25 урамшууллын эздийг банкны FB хуудсаар тодруулж байх болно. Супер урамшуулал нэг өрөө байрны эзнийг НААДМЫН өмнө Боловсрол ТВ-р тодруулна.
Урамшууллын эрх хэрхэн авах вэ?
Та дараах байдлаар хадгаламждаа хуримтлал нэмэх, эсвэл хугацаагаа сунгах, мөн шинэ хадгаламж нээснээр урамшууллын аянд оролцох боломжтой болно. Үүнд:
Шинээр 6 сар ба түүнээс дээш хугацаатай нээсэн хадгаламжийн 100,000₮ тутам;
Хадгаламжаа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан 100,000₮ тутам;
Хугацаагүй хадгаламжаа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан 100,000₮ тутам;
6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламжиндаа нэмсэн 100,000₮ тутам тус бүр 1 урамшууллын эрх олгоно.
Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?
TDB Online аппликейшний Урамшуулал цэснээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;
TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаягруугаа урамшууллын дугаараа авах боломжтой;
Мөн харилцагч та урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.
Анхаарах зүйлс:
Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно;
Таны урамшууллын эрх зөвхөн тухайн сарынхаа тохиролд оролцох бөгөөд аяны төгсгөлд таны нийт цуглуулсан урамшууллын эрх нэг өрөө байрны эрхийн тохиролд оролцоно;
Аяны хугацаанд хадгаламжаа цуцалсан тохиолдолд супер урамшуулал 1 өрөө байрны тохиролд оролцох боломжгүй;
Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй;
1 харилцагчид хамгийн ихдээ 1,000 эрх олгоно.
Яг өнөөдрөөс, яг одооноос л хуримтлуулж эхлээрэй. ХХБ харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлуулах дадал суулгах зорилготой “Хялбар хуримтлал” үйлчилгээг нэвтрүүлсэн. Хялбар хуримтлал үйлчилгээний талаар мэдээллийг эндээс авна уу.
Хуримтлалтай Монгол
Худалдаа, хөгжлийн банк