Худалдаа хөгжлийн банкаар хийсэн ам.долларын гадаад шилжүүлгийн 85 хувь нь ердөө 1-2 цагт, харин цагийн зөрүү ихтэй орнуудын гүйлгээ 24 цагийн дотор хүлээн авагчийн дансанд нь орж байна. Яг л Монгол дотроо шилжүүлэг хийж байгаа мэт.
Ийм ХУРДАН дээрээс нь ШИМТГЭЛ ХЯМД болсон нь ХХБ Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны ТОП банк болох Bank of New York Mellon -той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээсэнтэй холбоотой юм. Монгол улс 2019 онд саарал жагсаалтад ороод гадаад төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй болж байсныг ХХБ салбараасаа манлайлж хэвийн болгосон нь олон улсад Монголыг төлөөлөх арилжааны банк гэдгийг илтгэж буй хэрэг юм. Гадаад төлбөр тооцоонд эргэн нэгдсэнтэй холбоотой хаврын урамшуулал зарлаж байсан бол энэ удаа намрын урамшуулал эхэлжээ. ХХБ-ны тус урамшуулалд зөвхөн хувь хүмүүс хамрагдах боломжтой юм байна.
Ам.доллар $ шилжүүлэх гэж байгаа бол:
Та сургалтын төлбөр, бараа бүтээгдэхүүний төлбөр, хэрэглээний зардал гээд бүх төрлийн зориулалттайгаар дэлхийн 100 улс руу ам.долларын шилжүүлгээ хийгээд 40$ хүртэлх шимтгэлээ буцаагаад авна. Буцаан олголт нь шилжүүлэг хийсэн сарынхаа 15 болон 30-ны өдөр таны дансанд орно.
Японы ИЕН ¥ шилжүүлэх гэж байгаа бол:
Харин иений гадаад шилжүүлэг бүр 1 сугалааны эрхтэй. Сар бүр азтай 30 харилцагч 150,000₮, 5 харилцагч 500,000₮ -ний иен шилжүүлгийн шимтгэлийн эрхтэй болно.
35 азтаныг тодруулах тохирол сар бүрийн 17 -ний өдөр Happy pay facebook хуудсаар явагдана.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 1800–1977 лавлах болон Худалдаа хөгжлийн банкны сошиал хуудас, веб сайтаас аваарай.
Яаж урамшуулалд оролцох вэ гэж үү?
- TDB Online аппликейшн – Гүйлгээ – Гадаад шилжүүлэг гэсэн дарааллаар;
- Өөрт ойр байрлах ХХБ -ны аль ч салбарт хандан гадаад шилжүүлгээ хийгээд урамшуулалдаа оролцоорой.
Гүйлгээ хийсэн л бол TDB Online аппликейшнийхаа Свифт лавлах цэсээс гүйлгээгээ хаана явж байгааг хянах боломжтой. Мөн гүйлгээ амжилттай илгээгдэж, хүлээн авагчийн дансанд шилжсэн бол танд мессежээр мэдэгдэх юм байна.
Намрын урамшуулал 2024.08.15 - 2024.12.15 -ныг дуустал үргэлжилнэ.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК