Skip to main content

БАЙРТАЙ, ХАДГАЛАМЖТАЙ ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ АЯН 2022 ОНЫ ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ

8 July 2022

Хуримтлал хүний хүсэл зорилго, мөрөөдөл тэмүүллийн ташуур байх ёстой. Зорилго хуримтлал хоёр маань нэг нэгнээ хурцалж, хоорондоо эргэх холбоо үүсгэдэг. Зорилгынхоо төлөө хуримтлуулна, хуримтлалдаа урамшиж хүч авах жишээтэй.
 

Тэгвэл Худалдаа, хөгжлийн банкны  “Хуримтлалтай Монгол” аян үргэлжилсээр байна. Энэхүү аянаараа дамжуулан бид “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьж байгаа билээ. 2022 оны турш ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ 2022 оны турш үргэлжлэх бөгөөд 2022-03-01-с 2022-06-30 дуустал явагдаж амжилттай өндөрлөн нийт 100 харилцагчийнхаа мөнгөн хадгаламжийг урамшуулж 1 азтай харилцагчдаа 1 өрөө байрыг гардуулан өгөөд байна.

Харилцагч та 2022.07.01 - 2022.08.31-ний хооронд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээн, хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авч сар бүрийн азтай 15 харилцагчийн 1 болоорой. Мөн Супер урамшуулал болох 50,000,000₮-н үнэ бүхий ЗУСЛАНГИЙН БАЙРНЫ ЭЗЭН болох ч боломжтой. 

 

Ямар урамшуулалтай аян бэ?


Сар бүр 2,000,000₮-ийн хадгаламжийн эрх 1; 1,000,000₮-ийн хадгаламжийн эрх 4;  500,000₮-ийн хадгаламжийн 10 эрхийн эздийг тодруулах бөгөөд аяны эцэст нэг азтай харилцагч супер урамшуулал 50,000,000₮ -н үнэ бүхий ЗУСЛАНГИЙН БАЙРНЫ эзэн болно.
Сар бүрийн 10-ны өдөр өмнөх сарын азтай 15 урамшууллын эздийг банкны FB хуудсаар тодруулж байх болно. Супер урамшуулал ЗУСЛАНГИЙН БАЙРНЫ эзнийг 9-р сарын 10 өдөр Боловсрол ТВ-р тодруулна.
 
Урамшууллын эрх хэрхэн авах вэ?
Та дараах байдлаар хадгаламждаа хуримтлал нэмэх, эсвэл хугацаагаа сунгах, мөн шинэ хадгаламж нээснээр урамшууллын аянд оролцох боломжтой болно. Үүнд:

  • Шинээр 6 сар ба түүнээс дээш хугацаатай нээсэн хадгаламжийн 100,000₮ тутам;
  • Хадгаламжаа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан 100,000₮ тутам;
  • Хугацаагүй хадгаламжаа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан 100,000₮ тутам;
  • 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламжиндаа нэмсэн 100,000₮ тутам тус бүр 1 урамшууллын эрх олгоно.

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

  • TDB Online аппликейшний Урамшуулал цэснээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;
  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаягруугаа урамшууллын дугаараа авах боломжтой;
  • Мөн харилцагч та урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.

 Анхаарах зүйлс:

  • Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно;
  • Таны урамшууллын эрх зөвхөн тухайн сарынхаа тохиролд оролцох бөгөөд аяны төгсгөлд таны нийт цуглуулсан урамшууллын эрх нэг өрөө байрны эрхийн тохиролд оролцоно;
  • Аяны хугацаанд хадгаламжаа цуцалсан тохиолдолд супер урамшуулал 1 өрөө байрны  тохиролд оролцох боломжгүй;
  • Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй;
  • 1 харилцагчид хамгийн ихдээ 1,000 эрх олгоно. 

Яг өнөөдрөөс, яг одооноос л хуримтлуулж эхлээрэй. ХХБ харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлуулах дадал суулгах зорилготой “Хялбар хуримтлал” үйлчилгээг нэвтрүүлсэн. Хялбар хуримтлал үйлчилгээний талаар мэдээллийг эндээс авна уу.


Хуримтлалтай Монгол
Худалдаа, хөгжлийн банк