УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА:
Солонгос улсаас Монгол улс руу мөнгөн шилжүүлэг хийх Pay Easy мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан 6 сар буюу түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа хуримтлал нэмсэн эхний 40 харилцагчийг 100,000₮-ийн хадгаламжийн эрхээр урамшуулна.
УРАМШУУЛАЛД ОРОЛЦОХ ШАЛГУУР НӨХЦӨЛ
Алхам 1:
- Хугацаатай хадгаламжаа 6 болон түүнээс дээш сараар сунгах
- Эсвэл хугацаагүй хадгаламжаа 6 болон түүнээс дээш хугацаатай болгох
- Эсвэл шинээр 6 болон түүнээс дээш хугацаатай хадгаламж нээх
Алхам 2:
- PAY EASY үйлчилгээг ашиглан дээрх хугацаатай хадгаламжийн дансандаа нэг удаадаа хамгийн багадаа 100,000₮ буюу түүнтэй тэнцэх валютаар мөнгө шилжүүлэх.
УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
2023.01.11-2023.02.19-ний өдрийг дуустал 2 үе шаттай үргэлжилнэ.
ХАМРАХ ХУГАЦАА | УРАМШУУЛАЛ ОЛГОХ ОГНОО |
2023.01.11-2023.01.30-ны өдрийг хүртэл хугацаанд шалгуур нөхцөлийг хангасан эхний 20 харилцагч тус бүр | 100,000₮ хадгаламжийн эрхийг 2023.01.31-ны өдөр олгоно. Урамшууллыг харилцагчийн хугацаатай хадгаламжийн дансанд шилжүүлнэ. |
2023.01.31-2023.02.19-ний өдрийг хүртэл хугацаанд шалгуур нөхцөлийг хангасан эхний 20 харилцагчийг тус бүр | 100,000₮ хадгаламжийн эрхээр тус тус 2023.02.20-ны өдөр урамшуулна. Урамшууллыг харилцагчийн хугацаатай хадгаламжийн дансанд шилжүүлнэ. |
1. Заавал өөрийн нэр дээрх хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн байх ёстой юу?
Үгүй ээ. Гүйлгээ хийсэн дансны нэр болон хугацаатай хадгаламжийн данс эзэмшигчийн нэр заавал адилхан байх шаардлагагүй. Жишээ нь та Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд Монголд байх ар гэрийнхнийхээ нэр дээрх хугацаатай хадгаламжид мөнгө шилжүүлэх боломжтой гэсэн үг. / Тус тохиолдолд шилжүүлэг хийх хугацаатай хадгаламжийн данс нь урамшууллын 1-р алхамд заасан нөхцөлийг хангасан байна /
2. Урамшууллыг хэрхэн олгох вэ?
Урамшуулал нь 2 үе шаттай бөгөөд эхний 2023.01.11-2023.01.30-ны өдрийг хүртэл хугацаанд шалгуур нөхцөлийг хангасан эхний 20 харилцагч тус бүр шилжүүлэг орсон хугацаатай хадгаламжийн дансанд 2023.01.31-ны өдөр урамшууллын 100,000₮ орно.
Дараагийн 2023.01.31-2023.02.19-ний өдрийг хүртэл хугацаанд шалгуур нөхцөлийг хангасан эхний 20 харилцагч тус бүр шилжүүлэг орсон хугацаатай хадгаламжийн дансанд 2023.02.20-ны өдөр урамшууллын 100,000₮ орно.
Pay Easy үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.