Skip to main content

ҮРЖДЭГ САР – ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ

13 March 2025

Худалдаа Хөгжлийн Банк харилцагч та бүхэндээ санхүүгийн дарамтгүй, хуримтлал үүсгэх боломж олгох ХЯЛБАР ХУРИМТЛАЛ ҮЙЛЧИЛГЭЭГ нэвтрүүлсэн. Тус үйлчилгээний нэг төрөл болох ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ сонголт дээрээ дараах урамшууллыг зарлаад байна. 

Хариултаа хадгалъя үйлчилгээний тухай

Тус үйлчилгээ нь та бидний багадаа цуглуулдаг байсан хариулт мөнгийг л өнөөгийн үед тохируулж автоматжуулсан сонголт юм. Та хүүхэд байхдаа аав ээжийн захиасаар дэлгүүр гүйчихээд хариулт мөнгийг нь өөртөө авч үлддэг байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр үед томчуудын мөнгөнөөс хариултыг нь хадгалдаг байсан бол одоо өөрийнхөө мөнгөний хариултыг өөртөө хадгалах юм. 

Жишээ нь, Та өглөө coffee shop-с 7,500₮-өөр дуртай кофегоо худалдаж авлаа. Хариултаа хадгалах дүнгээ 1000 төгрөгөөс давахгүй байхаар тохируулсан гэж бодъё. Энэ тохиолдолд та кофены мөнгөө төлөх үед данснаас тань 8,000₮ хасагдана. 7,500₮ төгрөг нь кофены төлбөр, 500 төгрөгийн задгай хариулт нь таны хадгаламжийн данс руу автоматаар шилжих юм.

Хариулт хадгалах дүнгээ мөн л өөрийн сонголтоор буюу 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөг давахгүй байхаар хүссэнээрээ тохируулчихна. Хялбар байгаа биз? 

 

ҮРЖДЭГ САР – ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч биш бол: 

  • Та эхлээд http://onelink.to/7g5ndx  линкийн дагуу TDB ONLINE апп татаж харилцагчаар бүртүүлнэ.
  • TDB ONLINE апп ашиглан 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээнэ.
  • TDB ONLINE апп ашиглан харилцах данс нээнэ. Тус харилцах дансан дээрээ ХХБ-ны бритто виза, мастер гэх мэт хүссэн биет болон виртуал картаа захиална.
  • TDB ONLINE aпп Хялбар хуримтлал цэсийн хариултаа хадгалъя үйлчилгээ ашиглан карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбоно.
  • Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.

Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч хэр нь Хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүртгүүлэх гэж байгаа бол:

  • Урамшууллын хугацаанд багтаж хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүртгүүлнэ.
  • Зарлага гаргах харилцах дансан дээрээ ХХБ-ны бритто виза, мастер гэх мэт ямар нэг төлбөрийн карттай байх. Хэрэв картгүй бол TDB ONLINE апп ашиглан виртуал карт хормын дотор үүсгээрэй.
  • Хариултаа хадгалъя үйлчилгээг ашиглан зарлага гаргах харилцах дансаа өөрийн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбоно.
  • Хэрэв 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс байхгүй бол TDB ONLINE aпп ашиглан шинээр нээж, хялбар хуримтлал цэсийн хариултаа хадгалъя үйлчилгээтэй холбоно.
  • Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.

Хариултаа хадгалъя үйлчилгээг ашигладаг харилцагч бол

  • Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээнд бүртгэлтэй дүнгээ TDB онлайн ашиглан нэмэгдүүлснээр үрждэг сарын урамшуулалд хамрагдах боломжтой. 

/Бүртгэлийн дүнг 1000₮ байхаар сонгосон байгаа харилцагч 2000₮ болгож өөрчлөх гэх мэтээр нэмэгдүүлнэ/ 

  • Хэрэв харилцагч та дүнгээ нэмэгдүүлэх боломжгүй буюу хариултаа хадгалъя үйлчилгээнд 5000₮-өөр бүртгэлтэй бол өөр хадгаламжийн данстай холбосон шинэ бүртгэл үүсгэвэл хөтөлбөрт оролцоно. 

/Хариултаа хадгалъя үйлчилгээг дахин шинээр үүсгэхэд бүртгэлийн дүн 1000 – 5000₮ хооронд хэд ч байж болно. Харин холбох хадгаламжийн данс нь 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс байх шаардлагатай./

  • Дээрх хоёр тохиолдлын дагуу урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.

Урамшууллын хугацаа: 

2025.03.12-2025.04.12 хүртэл

Урамшууллын 25,000₮ хадгаламжийн дансанд тань хэзээ орох вэ?

Долоо хоног бүрийн даваа гарагт шалгуур хангасан харилцагчийн хадгаламжийн дансруу банк шилжүүлнэ.

Санамж

  • Харилцагч нэмэлт урамшууллын 25,000₮-ийг хөтөлбөрийн (үрждэг сар) хугацаанд нэг л удаа авах боломжтой.
  • Хариултаа хадгалъя үйлчилгээгээр хуримтлуулсан  явцын нийт дүнг долоо хоног бүрийн даваа гарагт харилцагч бүрийн банканд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр болон viber-р хүргүүлнэ.

Хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүрт гэл үүсгэсэн тохиолдолд Хуримтлалтай Монгол хадгаламжийн урамшуулалт аянд оролцох 1 эрх бэлэглэнэ.

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ