Skip to main content
cor

Swift Гадаад шилжүүлэг

 

Худалдаа, хөгжлийн банк ХК нь олон улсын SWIFTNet сүлжээнд 24 цагийн турш ONLINE холбогдон, дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог хүссэн газарт нь түргэн шуурхай, найдвартай хүргэж байна.

ХХБ-ны гадаад шилжүүлгийн үйлчилгээний ДАВУУ ТАЛУУД:

  • 1996 онд Монгол улсын арилжааны банкуудаас АНХ удаа SWIFTNet сүлжээнд гишүүнээр элссэн, олон жилийн туршлагатай.

  • 2012 онд гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх иж бүрэн системийг банкны үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн.

  • Хамгийн олон 31 төрлийн валютаар гадаад шилжүүлэг илгээх боломжтой. (Бусад валют: INR, CZK, DKK, DZD, HUF, ILS, ISK, KWD, MXN, NOK, PLN, RON, SAR, TND, ZAR)-аар

  • Харилцагчдадаа хүү, шимтгэлийн хамгийн бага, таатай нөхцөлийг санал болгодог.

  • Гадаад шилжүүлгийн бүх төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгодог.

  • Харилцах дансанд хүлээн авах гадаад шилжүүлэг шимтгэлгүй.

  • Цахим үйлчилгээг ашиглан хаанаас ч гадаад шилжүүлэг хийх боломжтой.

  • TDBOnline үйлчилгээг ашиглан илгээсэн гадаад шилжүүлгээ шилжүүлэгчийн данснаас төлбөр хүлээн авагчийн дансанд шилжих хүртэлх бүх үйл явцыг бодит цагийн горимоор лавлах, шалгах боломжтой.

 

Шимтгэл

*SHA шимтгэл - Бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамж шилжүүлгийн нийт дүнгээс хасагдаж очно.

**OUR шимтгэл - Төлбөр шилжүүлэгч нь өөрийн банк болон эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцна. Хэрэв бусад дамжуулагч банкууд шимтгэл, хураамжтай бол шилжүүлгийн нийт дүнгээс эдгээр хураамжууд хасагдаж очно.

***G-OUR шимтгэл - Төлбөр шилжүүлэгч нь өөрийн болон бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамжийг хариуцах ба төлбөр бүтэн дүнгээрээ хүлээн авагчийн банканд очно.

Валют

Интервал

Үндсэн шимтгэл (SHA*)

OUR** шимтгэл

G-OUR*** шимтгэл

Залруулга, буцаалт

Лавлагаа

Гадаадын банкнаас лавлагаа авах

Бусад лавлагаа

Ам.доллар

0 – 5,000.0

20,000 MNT

20 USD

30 USD

40 USD

30 USD

50 USD

5,000.01 – 100,000.0

30,000 MNT

100,000.01-с дээш

40,000 MNT

Евро

0 – 5,000.0

15,000 MNT

-

Герман улс руу – 10 EUR

Бусад улс руу – 20 EUR

 

30 EUR

5,000.01 – 50,000.0

25,000 MNT

50,000.01-с дээш

35,000 MNT

Юань

0 – 50,000.0

7,500 MNT

Хятад улс руу – 50 CNY

Бусад улс руу – 150 CNY

-

50 CNY

50,000.01 – 100,000.0

10,000 MNT

100,000.01-с дээш

20,000 MNT

Юань (ОХУ руу хийгдэх)

-

30,000 MNT

150 CNY

-

50 CNY

Английн фунт стерлинг

-

 

15,000 MNT

15 GBP

-

 

Японы иен

-

 

15,000 MNT

Япон улс руу – 0.05% (min 2,500 JPY)

Бусад улс руу – 0.1% (min 10,000 JPY)

-

7,500 JPY

Солонгосын вон

-

 

15,000 MNT

20,000 KRW

-

30,000 KRW

Австрали доллар

-

 

15,000 MNT

Австрали улс руу – 15 AUD

Бусад улс руу – 35 AUD

-

50 AUD

Канад доллар

-

 

15,000 MNT

25 CAD

-

30 CAD

Швейцарь франк

-

 

15,000 MNT

20 CHF

-

60 USD

Оросын рубль (ОХУ руу хийгдэх)

-

30,000 MNT

-

-

300 RUB

Шинэ Зеланд доллар

-

 

25,000 MNT

25 USD

-

60 USD

Хонгконг доллар

-

 

25,000 MNT

200 HKD

-

60 USD

Сингапур доллар

-

 

25,000 MNT

25 USD

-

60 USD

Швед крон

-

 

25,000 MNT

25 USD

-

150 USD

Туркийн лира

-

 

25,000 MNT

25 USD

-

60 USD

Тайландын бат

-

 

25,000 MNT

25 USD

-

60 USD

Бусад валют

-

35,000 MNT

40 EUR

-

60 USD

 

 

 

 

Эрхэм харилцагч та төлбөр хүлээн авах валютаа сонгон “Гадаадаас шилжүүлэг хүлээн авах маягт”-ыг бөглөж, шилжүүлэгчдээ илгээснээр  ХХБ дахь харилцах, хадгаламж болон картын дансандаа дараах 15 төрлийн валютуудаар дэлхийн аль ч улсаас ажлын 2-5 хүртэл хоногт хүлээн авах боломжтой:

AUD, CAD, CNY, EUR, GBP, HKD, NZD, CHF, RUB, JPY, USD, SGD, SEK, TRY, THB

Та төлбөр хүлээн авах маягтыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

  • Төлбөр хүлээн авагчийн дансны нэр, хаяг: Манай банканд бүртгэлтэй дансны нэр болон хаягийг латин үсгээр бичих,

  • Төлбөр хүлээн авагчийн дансны дугаар: Манай банкан дахь харилцах, хадгаламж, эсвэл картын дансны дугаарын аль нэгийг бичих,

  • Төлбөрийн зориулалт: Гүйлгээ саатах, буцаагдах эрсдэлээс сэргийлж төлбөрийн зориулалтыг үнэн зөв, тодорхой оруулах.

Нөхцөл

Шимтгэл

Гадаад шилжүүлгийг харилцах дансанд оруулахад:

Шимтгэлгүй

Гадаадын банкнаас ирсэн шилжүүлгийн буцаахад:

15 USD, түүнтэй тэнцэх бусад валют

Харилцах болон Хадгаламжийн данснаас бэлэн зарлага гаргах шимтгэлийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

Гадаад шилжүүлэг илгээх маягт:

Валют

Маягт

 RUB

Рублийн гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах

Бусад валют

Бусад валютын гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах


Гадаад шилжүүлэг хүлээн авах маягт:

Валют

Маягт

 USD

Хонг Конг болон Хятад улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

Өмнөд Солонгос улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

Зүүн өмнөд Азийн орнуудаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

Бусад улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

 EUR

Евро хүлээн авах маягт татаж авах

 GBP

Английн фунт стерлинг хүлээн авах маягт татаж авах

 CHF

Швейцарь франк хүлээн авах маягт татаж авах

 JPY

Японы иен хүлээн авах маягт татаж авах

 AUD

Австрали доллар хүлээн авах маягт татаж авах

 CAD

Канад доллар хүлээн авах маягт татаж авах

 CNY

Хятадын юань хүлээн авах маягт татаж авах

 NZD

Шинэ зеланд доллар хүлээн авах маягт татаж авах

 HKD

Хонгконг доллар хүлээн авах маягт татаж авах

 SGD

Сингапур доллар хүлээн авах маягт татаж авах

 SEK

Швед крон хүлээн авах маягт татаж авах

 TRY

Туркийн лира хүлээн авах маягт татаж авах

 THB

Тайланд бат хүлээн авах маягт татаж авах

*ОХУ-аас ам.доллар болон рублийн гүйлгээ хүлээн авах боломжгүй.

Асуулт

Хариулт

1

IBAN код гэж юу вэ?

IBAN гэдэг нь “International Bank Account Number” гэсэн үгний товчлол бөгөөд улсын код, хүлээн авагчийн банк болон салбарын код, хүлээн авагчийн дансны дугаараас бүрддаг. Европын холбооны улсууд руу гадаад шилжүүлэг илгээхдээ IBAN кодыг заавал бичих шаардлагатай. 

2

Илгээсэн гадаад шилжүүлэг хэдий хугацаанд хүлээн авагчийн дансанд ордог вэ? 

Гадаад шилжүүлэг нь корреспондент банк буюу дамжуулагч банкуудаар дамжин ажлын 1-3 хоногт гүйцэтгэгддэг. Хүлээн авагчийн дансанд гүйлгээ орсон даруйд шилжүүлэгчийн банканд бүртгэлтэй имэйл болон утасны дугаарт амжилттай илгээгдлээ гэсэн мэдэгдэл ирнэ. 

3

Амралтын өдрүүдэд гадаад шилжүүлэг илгээх боломжтой юу?

Амралтын өдрүүдээр болон интернэт банкаар ажлын бус цагаар хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр илгээгдэнэ. Та ХХБанк дахь харилцах дансаараа дамжуулан дараах сувгаар гадаад шилжүүлэг илгээх боломжтой. Үүнд:

  • ХХБ-ны интернет банкны үйлчилгээг ашиглан орон зай, цаг хугацаа үл хамааран гүйлгээгээ илгээх бол ЭНД дарна уу.

  • ХХБ-ны өөрт ойрхон байрших салбарт хандан гүйлгээгээ илгээх бол ЭНД дарж салбарын мэдээлэлтэй танилцана уу.  

4

Гадаадын улс руу гүйлгээ хийхдээ анхаарах зүйлс байдаг уу?

Гадаад шилжүүлэг илгээж буй улс болон валютаас хамааран дараах зүйлсийг анхаарна уу.

  • Та төлбөрийн даалгаврыг үнэн зөв, гаргацтай бөглөнө үү. Төлбөрийн даалгаврын мэдээллийг дутуу, буруу өгснөөс үүдэн таны төлбөр саатах, буцах эрсдэлтэйг анхаарна уу.

  • Харилцагчийн буруугаас гадаад шилжүүлэг буцсан тохиолдолд шилжүүлэг буцсан өдрийн банкны нийтэд зарласан ханшаар буцаах гүйлгээ хийхийг анхаарна уу. Ханшийн зөрүүнээс алдагдал үүсэх тохиолдолд банк хариуцлага хүлээхгүй болно.

  • Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг олон улсын хууль, тогтоомжийн дагуу төлбөр гуйвуулагч болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.

  • Араб, Казакстан, Молдав улсууд болон Европын холбооны улсууд руу ам.доллар/USD/ шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN дугаарыг бичих шаардлагатай.

  • EUR: Герман улс руу илгээх тохиолдолд 8 оронтой BLZ code-г бичих.

  • CNY: Хятад улсын хууль тогтоомж, санхүүгийн зохицуулалтын дагуу 50,000.00 ам.доллараас дээш дүнтэй төлбөрийг хувь хүнд олгохыг хориглосон байдаг.

  • GBP: Англи улс руу илгээх тохиолдолд 6-н оронтой Sort code /SC/-г бичих.

  • JPY, KRW: Бутархай дүнгээр хийгдэхгүй. 20,000.00 ам.доллар /USD/-той тэнцэх буюу түүнээс дээш дүнтэй KRW шилжүүлэхэд тухайн шилжүүлэгтэй холбоотой баримтыг (төлбөрийн нэхэмжлэл, гэрээ г.м) төлбөрийн даалгаварт хавсаргах шаардлагатай.

  • RUB: RUB-ийн гүйлгээний хувьд дараах мэдээллүүд зайлшгүй байх шаардлагатай. Үүнд:

    • BIK код- ОХУ-ын банкны код, 9 оронтой

    • 30101ххххххххххххххх- Хүлээн авагчийн банкны клирингийн дансны дугаар, 20 оронтой

    • INN дугаар-ОХУ-ын татвар төлөгчийн код

    • VO-код-Гүйлгээний утгыг ангилсан код, 5 оронтой

  • AUD: 6 оронтой BSB код бичих.

  • CAD: Канад улс руу илгээх тохиолдолд 5 оронтой Transit code-г бичих.


 


Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.
Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч байгууллагын дансны мэдээлэл солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.

Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу !

Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.