Та энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд ХХБ болон БНСУ-ын KEB HANA банканд данстай байх шаардлагатай.
Давуу тал:
Шимтгэл хамгийн хямд - дүн харгалзахгүй 4500 WON;
Ханшийн хөнгөлөлт - 3-5 WON; (Pay Easy үйлчилгээ USD-аар шилжүүлдэг ба WON-аас USD руу хөрвөх ханшинд үзүүлдэг хөнгөлөлт)
Ажлын 1-2 цагийн дотор гүйлгээ хийгдэнэ;
Гуйвуулга хийхэд хялбар. (Монгол хэлээр)
Гүйлгээний хязгаар
Нэг удаагийн гүйлгээний дээд хэмжээ | 10,000 ам.доллар |
Нэг жилийн гүйлгээний дээд хэмжээ | 50,000 ам.доллар |
Гуйвуулга хийх арга:
Та Pay Easy үйлчилгээ ашигласнаар Монгол руу мөнгө шилжүүлэхийн тулд заавал банканд очих шаардлагагүйгээр доорх гуйвуулгын аргуудыг эх хэлээрээ ашиглан гүйлгээ хийх боломжтой.
АТМ – KEB Hana bank;
Телефон банк – Суурин болон бүх төрлийн гар утаснаас;
Гар утасны аппликейшн – Ухаалаг утаснаас;
Интернет банк – Өөрийн компьютераас.
Хэрвээ та Монгол улсад байгаа бол:
ХХБ-нд данстай бол тухайн дансаа ашиглаж болно. Дансгүй бол өөрт ойр салбарт хандан данс нээлгэх;
Та олон жилийн хугацаагаар гадаадад амьдрах тул дансны үлдэгдлээ харах, гүйлгээ хийх хэрэгцээ гарах учраас TDB Online үйлчилгээг заавал нээлгээрэй.
Pay Easy үйлчилгээнд ХХБ-ны 5-н данс бүртгүүлэх боломжтой тул ойр дотныхоо хүмүүстээ данс нээлгэхийг зөвлөөрэй;
Солонгост очсоны дараа KEB Hana банканд данс нээлгэж, ХХБанканд нээлгэсэн дансаа Pay Easy үйлчилгээнд бүртгүүлнэ. (Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэд болон очих хаяг нь тодорхой иргэд Pay Easy үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийг Монголд өгөх боломжтой)
Хэрвээ та БНСУ-д байгаа бол:
Солонгост байгаа иргэд ХХБ-ны дансыг онлайнаар нээлгэх боломжтой. ХХБанкны данс онлайнаар нээлгэх бол ЭНД дарна уу.
Энэхүү онлайнаар нээгдсэн данс нь хуримтлалын зорилготой нээгдэх тул Солонгост байх хугацаанд мөнгө авах боломжгүй ХХБ-нд биеэр ирж дансаа баталгаажуулснаар мөнгө авах боломжтойг анхаарна уу.KEB Hana банкны өөрт ойр салбар эсвэл Монгол ажилтантай Монгол тауны хойно байрлах салбарт гадаад паспорт эсвэл гадаад иргэний үнэмлэхтэйгээ очиж данс нээлгэж, онлайнаар нээсэн ХХБанкны дансаа Pay Easy үйлчилгээнд бүртгүүлнэ.
Салбарын нэр | Цагийн хуваарь | Холбогдох утас |
---|---|---|
- KEB HANA банкны бүх салбар | Даваа – Баасан: | |
- Түндэмүн - Монгол тауны хойно байрлах KEB HANA банкны салбар | Даваа – Баасан: | 020-2273-1111(0-380#) |
- PayOne компани - PayEasy үйлчилгээний ажилтан - Facebook ID: PayOne Pay-Easy Mongolia | Даваа – Баасан: | 070-7609-7430 |