Та банкны бүх үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран зайнаас авах боломж нээгдлээ.
Бид таны үнэт цагийг хэмнэх, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, банканд ирэлгүйгээр дансаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран удирдах боломжийг ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээгээр олгож байна.
Та дурын компьютер, таблет, веб болон ухаалаг утсанд зориулсан аппликэйшнээр дамжуулан 24/7 интернэт банкны үйлчилгээг өөрийн санхүүгийн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн ашиглах боломжтой.
Онлайн | Онлайн плас | Онлайн премиум+OTP | ||
---|---|---|---|---|
1 | Нэг удаагийн гүйлгээний лимит | Дансны лавлагаа авах | 100.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) | 500.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
2 | Өдрийн гүйлгээний лимит | Дансны лавлагаа авах | 200.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) | 500.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
* Гүйлгээний лимитийг өөрийн хэрэгцээндээ тохируулан өсгөх боломжтой бөгөөд өөрт ойр орших ХХБ-ны салбар, тооцооны төвд хандана уу.
** Гүйлгээний лимитэд ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээний "Өөрийн данс хооронд" цэсээр хийсэн гүйлгээ хамаарахгүй.
***Харилцагч Онлайн үйчилгээнд бүртгүүлснээр зөвхөн дансны хуулга харах боломжтой бөгөөд гүйлгээ хийх эрхгүй болно.
ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээгээр үзүүлэх банкны үйлчилгээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Цаг хугацаа, хөрөнгө хэмнэх;
Өндөр нууцлал бүхий хамгаалалт;
Интернэтэд холбогдсон дэлхийн өнцөг булан бүрээс банкны үйлчилгээг авах;
Интернэтийн сүлжээ бүхий сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай гар утаснаас хандах;
Давхар хяналттай хэрэглэгчийн эрх нэмж үүсгэн ашиглах (хэрэв байгууллага бол нягтлан бодогч гүйлгээг шивж оруулсны дараа, захирал гүйлгээг хянаж, батлах боломжтой);
Цалингийн болон бусад багц гүйлгээ хийх;
Гүйлгээний загвар үүсгэх;
Төлбөрөө урьдчилан захиалах;
Гүйлгээ амжилттай хийсэн даруй Таны электрон шууданд гүйлгээний мэдээлэл ирнэ.
Өндөр нууцлал бүхий хамгаалалт, нууцлал;
Харилцагчийн мөнгөн хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бид интернэт банкны үйлчилгээнд нууцлалын олон төрлийн хамгаалалтын хэрэгслийг ашигладаг ба нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үг, дэлхийн нэр хүнд бүхий банкуудын ашигладаг VASCO GO6 төхөөрөмж болон нууцлалын OTP апплейкшнийг интернэт банкны үйлчилгээнд ашиглаж байна.
Багц | Жилийн хураамж | ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээний гүйлгээний шимтгэл |
---|---|---|
1. Онлайн | Үнэгүй | Өөрийн нэр дээрх данс хооронд гүйлгээ хийхэд шимтгэлгүй Банк дотор болон бусад банкны данс хооронд шилжүүлэг хийхэд 100 төг |
2.Онлайн плас | 5,000 ₮ | |
3.Онлайн премиум | 5,000 ₮ |
ХХБ-ны дурын салбарт доорх баримтыг бүрдүүлэн, хандана уу.
Онлайн банканд бүртгүүлэх хүсэлт бөглөх; (маягтыг банкны салбараас, эсвэл ЭНД дарж татаж авна уу)
Гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийг иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиараа, хуулбар байх тохиолдолд нотариатаар баталгаажуулсан байх;
Гэрээ байгуулах.
Байгууллагыг төлөөлж ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээг ашиглах ажилтнуудын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт, тэдгээрийн хуулбар байх тохиолдолд нотариатаар баталгаажуулсан байх.