Комплайнс test english
Комплайнс Худалдаа, хөгжлийн банк ХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.
ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг.
Монгол улсын Шилдэг байгууллагын банк:
- Монгол улсын 36,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж, олон улсын төвшний санхүүгийн шийдэл, төлбөр тооцооны үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, тусламжийг хүргэсээр байна.
- 2019 онд дэлхийн нэр хүнд бүхий Global Banking and Finance Review сэтгүүлээс "Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк"-аар шалгарлаа.
- 2017 эцсийн байдлаар ХХБанкны худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 57.0%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна.
2018 оны II улирлын байдлаар Монгол улсын нийт гадаад төлбөр, тооцооны 80.0%-ийг ХХБанк хийж гүйцэтгэсэн байна. - COVID-19 цар тахлын бизнес, эдийн засаг дахь эрсдэлийг бууруулах зорилгоор харилцагч байгууллагуудын санхүүгийн тасалдалгүй байдлыг хангаж ажиллаж байгаа бөгөөд 2020 оны эхний хагас жилийн байдлаар Байгууллагын зээлийн багц банкны системд 25 хувийг эзэлж байна.