Skip to main content
Topbanner банкны тухай

Ти Ди Би Пэй

 

TDB Pay үйлчилгээ нь QR (КЮ АР) код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар, шуурхай үйлчилгээ юм.

 

 

TDB Pay үйлчилгээ нь QR (КЮ АР) код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар, шуурхай үйлчилгээ юм.

 

  • Хурдан, найдвартай
    Төлбөр хүлээн авагчийн дансыг дахин давтагдашгүй QR кодтой холбосон байх ба кодыг уншуулснаар хүлээн авагчийн нэр, данс болон банкны мэдээлэл автоматаар сонгогддог тул таны төлбөр шуурхай, эрсдэлгүй шилжинэ.

  • Цар хүрээ өргөн
    QR код уншуулан гүйлгээ хийх үйлчилгээг нэвтрүүлсэн бүх банкны мобайл аппликейшныг ашиглах боломжтой.

  • Үнэгүй бүртгүүлэх
    Худалдаа, үйлчилгээ эрхлэгч Та манай банкны салбар, тооцооны төвүүдэд хандан TDB PAY үйлчилгээнд үнэгүй бүртгүүлээрэй.
    Хувь хүн TDB online үйлчилгээний Plus, Premium багцтай, эсвэл Most money үйлчилгээг ашигладаг бол нэмэлт бүртгэл шаардлагагүй.

 

  • Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид бараа, үйлчилгээний төлбөрөө ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр хүлээн авна.

  • Иргэд бүх төрлийн төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжтой.

 

Төлбөр хүлээн авагч

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид TDB Pay үйлчилгээнд бүртгүүлснээр банкнаас QR кодыг үнэгүй олгоно. Тухайн QR кодоо худалдан авагчийн гар утсанд уншуулснаар Та төлбөрөө өөрийн дансандаа саадгүй хүлээн авах болно. Төлбөр таны дансанд орсон даруйд гар утас, и-мэйл хаягт тань мэдэгдэл ирнэ.

  • TDB PAY үйлчилгээний гарын авлагатай ЭНД дарж танилцана уу ;

Төлбөр төлөгч

Та өөрийн үйлчлүүлдэг аль ч банкны мобайл аппликейшныг ашиглан дараах 3 алхмын дагуу төлбөрөө төлөх боломжтой.

  • Алхам 1: Аппликейшнд нэвтэрнэ.

Өөрийн ашигладаг мобайл банкны аппликейшнд нэвтэрч, QPay цэсийг [1] сонгоно.

  • Алхам 2: QR код уншуулна.

TDB Pay үйлчилгээгээр төлбөр хүлээн авах худалдаа, үйлчилгээний байгууллага, хувь хүнд байх QR кодыг утасны камераа ашиглан уншуулснаар төлбөр хүлээн авагчийн овог, нэр, дансны дугаар болон банкны нэр бичих талбаруудад мэдээлэл автоматаар гарч ирнэ. Та төлбөрийн дүнгээ оруулахад л хангалттай.

  • Алхам 3: Гүйлгээг баталгаажуулна.

Мэдээллийг шалгаж, гүйлгээний нууц үгээ оруулснаар гүйлгээ баталгаажиж, хүлээн авагчийн дансанд төлбөр шилжиж, орлого орсон талаар мэдэгдэл очно.


[1] Таны ашиглаж буй мобайл банкны үйлчилгээ нь QR код уншуулж төлбөр төлөх боломжтой эсэхийг холбогдох банкнаас тодруулна уу.

 

  • TDB Pay үйлчилгээнд кредит данснаас худалдан авалт хийх боломж нэмэгдэж мерчантын шимтгэл худалдан авалтын дүнгийн 1% боллоо.