Skip to main content

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

16 July 2024

ХХБ -с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр байна. Бид энэхүү аяныхаа хүрээнд санхүүгийн боловсролтой, зөв дадалтай Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгохыг зорьдог билээ.

ХХБ өнгөрсөн хугацаанд тус аянаараа дамжуулан 1,000 гаруй харилцагчаа 100,000₮ - 2,000,000₮-р хуримтлуулсаных нь төлөө урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаад улсаар аялууллаа. Мөн аяны 5 жилийн ойн дээр буюу Үндэсний их баяр наадмын өмнө 6 дахь байрны эзнээ тодруулсан юм.

Хуримтлалтай Монгол аян 2024 оныг дуустал  дахин үргэлжилнэ. Дараагийн улирлын онцлог нь урьдын адил хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран урамшууллын эрх нь 1-6 дахин ҮРЖИГДЭНЭ. Харин СУПЕР УРАМШУУЛАЛ ТАУН ХАУСЫН эзнээ 2024 оны төгсгөлд тодруулахад бэлэн болоод байна.

Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ ?

6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн, шинээр нээсэн, хялбараар хуримтлуулсан 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авна. Хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран урамшууллын эрх нь 1-6 дахин ҮРЖИГДЭНЭ.

Өөрөөр хэлбэл та 7-р сард хадгаламжаа 100,000₮-р нэмэгдүүлэхэд урамшууллын 1 эрх нь 6 дахин үржигдэж 6 эрхтэй болох юм.

Урамшууллын хугацаа хэрхэн үргэлжлэх вэ?
2024.07.01 – 2024.12.31

Сар бүр:

  • 100,000₮ -н хадгаламжийн эрх – 20 харилцагч

  • 300,000₮-н хадгаламжийн эрх – 15 харилцагч

  • 500,000₮-н хадгаламжийн эрх - 10 харилцагч

  • 1,000,000₮-н хадгаламжийн эрх – 5 харилцагчийг урамшуулна.

Аяны төгсгөлд супер урамшуулал ТАУН ХАУС-н эзнийг тодруулна.

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;

  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаяг руугаа урамшууллын дугаараа авах боломжтой;

  • Мөн ЭНД дарж урамшууллын дугаараа шалгах боломжтой ;

 Анхаарах зүйлс:

  • Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно.

  • Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй.

  • 1 харилцагчид хамгийн ихдээ 6,000 ширхэг эрх олгоно. 

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК