Skip to main content

ХХБ, БАЙКАЛЬСКИЙ БАНК СБЕРБАНКИНД АМ.ДОЛЛАР, РУБЛИЙН ДАНС НЭЭЛЭЭ

15 December 2009

Худалдаа, хөгжлийн банк ОХУ-ын хамгийн том арилжааны банкуудын нэг болох Сбербанк (Sberbank or Savings Bank of the Russian Federation) Байкальский төвд өөрийн ам.доллар, рублийн дансаа нээж, гэрээнд гарын үсэг зурлаа. Уг харилцах дансыг нээснээр ОХУ-тай харилцдаг ХХБ-ны харилцагчдын гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, хямд зардлаар гүйцэтгэх боломжийг өргөтгөж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Сбербанк нь 1841 нд байгуулагдсан эртний түүхтэй банк бөгөөд ОХУ -ын нутаг дэвсгэрт 17 мужийн төв банктай 20 гаруй мянган салбар, тооцооны төвүүдтэй хамгийн өргөн сүлжээтэй томоохон банк юм. Сбербанк нь ОХУ-ын банкны системийн тэргүүлэгч бөгөөд нийт активаараа ОХУ-ын банкны системийн ¼, өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ 30% эзэлдэг, нийт 230 тэрбум долларын активтай. 2009 оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн хадгаламжийн зах зээлийн 50,5%, зээлийн багцаараа улсын хэмжээнд 30% эзэлж байна.

ГХХОБГ