1 December 2009
Худалдаа, хөгжлийн банктай урт удаан хугацаанд амжилттай хамтран ажиллаж буй "ING" банкны төлөөлөгчид өнгөрөгч 11-р сарын 17,18-нд Монгол улсад хүрэлцэн ирж, ХХБ-тай уулзалт, гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулаад буцжээ.
Энэхүү уулзалтаар ХХБ-ны хүсэлтийн дагуу 5 сая евро-гийн Худалдааны санхүүжилтийн шугам, 5 сая еврогийн гадаад валютын арилжааны шугамаа дахин сэргээж байгаагаа мэдэгдсэний сацуу арилжааны платформоо манай банкинд ашиглуулахаар болсон байна. ХХБ-ны өргөн гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, корреспондент банкуудын тоо өнөөдрийн байдлаар 100 орчимд хүрээд байна.
Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газар