Skip to main content

МОНГОЛД АНХ УДАА “MONEYGRAM” СҮЛЖЭЭГЭЭР ЕВРО ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

20 August 2009

Худалдаа, хөгжлийн банк “Moneygram”-ын сүлжээгээр Евро валютаар гуйвуулга хүлээн авах цоо шинэ үйлчилгээг 2009 оны 5-р сараас Монголд анх удаа нэвтрүүлж эхэллээ. Энэхүү шинэлэг үйлчилгээ нь Европын холбооны улсууд болон хилийн чанадын бусад орнуудаас шилжүүлсэн гуйвуулгыг Монголд байгаа хүлээн авагч нь 10 хүрэхгүй минутын дотор ам.доллараас гадна еврогоор хүлээн авах боломжтой болж байгаа юм. Олон улсын мөнгөн гуйвуулгын “Moneygram” сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс мөнгө гуйвуулах болон хүлээн авахдаа өөрийн хүссэн валютыг ханшийн зөрүүний ямар нэгэн алдагдал хүлээлгүйгээр сонгох боломжтой бөгөөд “Moneygram” сүлжээ нь хамгийн олон төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдаг юм.

“Moneygram” сүлжээний талаар дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү.