20 August 2009
Оросын Хөдөө аж ахуйн яамны тэргүүн энэ оны гуравдугаар сард Монгол улсын Ерөнхий сайд Санжийн Баяр, ОХУ-ын засгийн газрын дарга Владимир Путин нарын хүрсэн тохиролцооны дагуу, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, түүний дотор хаврын тариалалт явуулахад 300 сая ам.долларын зээлийг Монгол улсын засгийн газрын баталгаатайгаар олгоход Орос улс бэлэн байгаагаа илэрхийлж байсан билээ. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч долоо хоногт ХХБ нь ОХУ-ын “Россельхозбанк”-тай гэрээнд гарын үсэг эцэслэн зурж, худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж эхэллээ.