Skip to main content

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ JCB КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ ЦОРЫН ГАНЦ БАНК - ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

20 August 2009

Монголын хамгийн өргөн картын сүлжээ бүхий Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь дэлхийд алдартай JCB International байгууллагатай хамтран ажиллаж буй хамтын ажиллагаагаа баталгаажууллаа. ХХБ нь 1994 онд дэлхийд нэр хүнд бүхий JCB International байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулснаар өөрийн салбар нэгж, үйлчилгээний байгууллагуудаар төлбөрт хүлээн авах үйлчилгээг дэлхийн бүхий л улс орны JCB карт эзэмшигчдэд үзүүлж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар ХХБ-ны бүх салбар, үйлчилгээний байгууллага, АТМ (бэлэн мөнгөний машин)-уудад JCB картаар бэлэн болон бэлэн бус гүйлгээний үйлчилгээг үзүүлж байна.

Дашрамд дурдахад JCB төлбөрийн картаар 190 гаруй орны 14 сая үйлчилгээний байгууллага, 350 санхүүгийн байгууллагуудаар 60 сая карт эзэмшигчид жилдээ 63 тэрбум ам.долларын гүйлгээг хийдэг дэлхийн томоохон, хүчирхэг төлбөрийн картын брэндийн нэг билээ. Монгол улсыг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр болдог ХХБ цаашид харилцагчиддаа олон улсын жишигт нийцэхүйц дэвшилтэт картын үйлчилгээний цар хүрээгээ нэмэгдүүлсээр байх болно.