Мэдээ / Oct 11, 2017

TDB Pay үйлчилгээг ашиглан iPhone 8 гар утасны эзэн болоорой

TDB Pay үйлчилгээг ашигладаг ХХБанкны харилцагч болон бусад банкны qPay үйлчилгээг ашигладаг харилцагч Та бүхэндээ Худалдаа, хөгжлийн банк нь ээлжит нэгэн бэлгээ барьж байгаагаа мэдээлэхэд таатай байна.

Урамшуулалт аяны хүрээнд TDB Pay үйлчилгээг ашигладаг худалдаа эрхлэгч, худалдан авагч Та гүйлгээний үнийн дүнгээс үл хамааран урамшуулалд оролцох боломжтой бөгөөд 1 гүйлгээнд тус бүр 1 урамшууллын эрх үүсч, аянд оролцох эрхтэй болно.

2 долоо хоног тутам TDB Pay үйлчилгээгээр гүйлгээ хийсэн 1 худалдаа эрхлэгч, 1 худалдан авагч, нийт 2 урамшууллын эзэн тодруулна. Өөрөөр хэлбэл тухайн гүйлгээг хийсэн худалдаа эрхлэгч, худалдан авагч хоёулаа зэрэг урамшууллын эзэн болно.


Хэзээ?

2017 оны 10-р сарын 9-ний өдрөөс TDB Pay үйлчилгээг ашиглан худалдан авалт хийсэн гүйлгээ бүрээр аянд оролцож iPhone 8 гар утасны эзэн болоорой.


Хэн оролцох вэ?

  • Худалдаа эрхлэгч – TDB Pay таних тэмдэг бүхий QR кодтой хэрэгслээр худалдаа, үйлчилгээний төлбөрөө хүлээн авах хувь хүн болон байгууллага
  • Худалдан авагч – TDB Pay таних тэмдэг бүхий QR кодтой хэрэгслээр төлбөрөө төлөх аль ч банкны QR код (TDB Pay, qpay)-оор төлбөр төлөгч  

Хэрхэн шалгаруулах вэ?


Дараагийн урамшууллын эздийг 2018 оны 01-р сарын 02-ны Даваа гарагт 16:00 цагаас Худалдаа, хөгжлийн банкны Facebook хуудсаар шууд (LIVE) тодруулна.


Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?


TDB Pay үйлчилгээгээр төлбөр тооцоогоо гүйцэтгэсэн аль ч банкны харилцагч Та бүхэн ЭНД дарж өөрийн банкны дансны дугаараа оруулаад урамшууллын эрхээ шалгаарай.

 
Төлбөрийн шинэ трэндийг сонгож 17-н модоо аварцгаая.
Ногоон хөгжлийг дэмжигч
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт