“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас КОВИД-19 цар тахалтай холбогдуулан хамгийн өндөр эрсдэлд орох магадлалтай амьжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд, түүн дотроо хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл санаа болон хүүхдийн боловсролын асуудлуудад онцгойлон ач холбогдол өгч дэлхий нийтээрээ нэгдэн, хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалж байгаа билээ.
Аливаа спортын хөгжилд үндэсний компаниудын дэмжлэг туслалцаа, үнэнч хөгжөөн дэмжигчдийн оролцоо чухал байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад хөлбөмбөгийн спортын хөгжил хурдсаж амжилт болон чансаа нь жил ирэх бүр сайжирч байна.
Монгол Улсын арилжааны ууган Худалдаа, хөгжлийн банк үүсэн байгуулагдсаныхаа 30-н жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн олон арга хэмжээг санаачлан хийж хэрэгжүүлсээр байна.
Худалдаа, хөгжлийн банк хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэхүү хүүхдэд чиглэсэн цогц төслийн хүрээнд нярайн эндэгдлийн бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалах, сурагч хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх гэх мэт ажлууд нь үр дүнгээрээ сайшаагдан амжилттай хэрэгжсээр байна.
Бид өглөө ажилдаа биш гэртээ ирж байгаа мэт сэтгэл дүүрэн ирдэг. Хүүхдүүдээ санаж, тэдэндээ эцэг эхийн хайр халамж харамгүй мэдрүүлэхийг хүсдэг" хэмээн "Өнөр бүл" төвийн захирал М. Өнөрчимэг ярьсан юм.
Төв шуудангийн буланд шовх оройтой Монгол малгай, дээлээ өмсөөд жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг ажрахгүйгээр ном зардаг байсан өвөөг нийслэлчүүд бид андахгүй. Тэртээ 30 жилийн өмнөөс л хүүхэд залуучуудад зориулж утга төгөлдөр, уран яруу үгтэй ховор номууд зарж, номын үнэ цэн, соёлыг түгээхэд насаа зориулж яваа билээ. Бидний эчнээ танил болсон “Дээлтэй өвөө” маань санхүүгийн хүндрэл үүссэн тухайгаа 08-р сарын 04-ний өдөр Eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрхүү ярилцлагыг Худалдаа, хөгжлийн банкны хамт олон олж мэдэн Н.Баасандорж гуайтай холбогдож санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэлээ.
Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан ХХБанк болон бусад арилжааны банкнууд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын 0-3,000,000.00 төгрөгийн бэлэн бус гүйлгээний шимтгэлийг 240 (хоёр зуун дөч) төгрөг болгож байгааг албан ёсоор мэдээлж байна.
Дэлхий дахинд коронавирусын халдварт өвчин (COVID-19) тархаж байгаатай холбоотой үүсээд буй аюултай нөхцөл байдлаас шалтгаалан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Худалдаа, хөгжлийн банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл авахгүй байх шийдвэр гаргасан.
Худалдаа, хөгжлийн банк нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29-р тусгай дунд сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод 15 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 300 гаруй хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.
Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС Банк” уралдааныг Монголбанк, Монголын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Холбоо хамтран 2019 оны 3-р сарын 1-ээс 2019 оны 10-р сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
ХХБанкны эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэдийг төлөвшүүлэх зорилготой "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай үргэлжлэн БГД-ийн 40-р сургуульд амжилттай хэрэгжлээ.
ХХБанк хүүхэд, залуучуудынхаа төлөө хийх ажлуудаа улам эрчимжүүлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажиллаж байгаагийн томоохон төлөөл нь 300-н номын сан тохижуулах, номоор баяжуулах төсөл билээ.
Олон улсын корреспондент банкуудын харилцаа болон комплайнсын стандартуудын хэрэгжилтээр тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк Монголын Банкны Холбоо болон Монголбанктай хамтран 7 дахь удаагийн “Комплайнс Форум 2019” арга хэмжээг 11 -р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
ХХБанк хүүхэд багачуудын хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авьяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, үндэсний урлаг соёлын өвийг өвлүүлэх зорилгоор Монголын хүүхдийн ордонтой урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо. ХХБанк Монголын хүүхдийн ордны 100 гаруй багш ажилтан, 4500 гаруй сурагч хүүхдүүдийн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилготой уншлагын танхимыг тохижуулан албан ёсоор хүлээлгэн өглөө.
Монголын хөлбөмбөгийн холбооны үүсгэн байгуулагдсаны 60-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойтой давхцан Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болоод үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин ажиллахаар болж өнөөдөр “3-н жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ”-г үзэглэлээ.
Хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургахад чиглэн тэмдэглэдэг “Дэлхийн хуримтлалын өдөр” нь “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол улсын ууган арилжааны ХХБанк 29 жилийн ойгоо угтан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.
Нийгмийн хариуцлагыг дээдлэгч ХХБанк жил бүр банкныхаа ойн баярыг угтан хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо идэвх, санаачилгатай оролцдог. ХХБанкны хамт олон 10-р сарын 3-нд хамт олноороо 29-н жилийн ойгоо угтан “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг нийт ажилтнуудынхаа дунд 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.
Монгол улсын ууган арилжааны ХХБанк 29 жилийн ойгоо угтан “Хязгааргүй мөрөөдөл” төслийг хүүхдийн эрх, боловсрол, эрүүл мэндийг дэмжих үндсэн 3 чиглэлд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд 300-н Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжлэн 7200 гаруй багш сурагчдын мэдлэг боловсролд бодитой хувь нэмэр орууллаа.
ХХБанк нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний нийгэмд оруулах хувь нэмэр, дуу хоолойг дэмжих зорилго дор Ахиллис Монгол Олон улсын байгууллага (ОУБ)-тай 3-н жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
ХХБанк нь олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын тэргүүлэгч MoneyGram үйлчилгээний манлайлагч агентын хувьд Ахиллис Монгол ОУБ-аас зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд тамирчдыг дэмжих, тэдэнд урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгөх зорилготой марафон гүйлтийг ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.
ХХБанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 18 дахь удаагийн “ABU Robocon 2019” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа. Энэхүү тэмцээн нь инженер, техник, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том бөгөөд нэр хүндтэй тэмцээн юм.
ХХБанк нь Байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ, болон Ногоон санхүүгийн бүтээгдэхүүний инновац гэсэн ажлын хэсгүүдэд гишүүнээр элсээд байна.
Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.
ХХБанкны Япон дахь төлөөлөгчийн газар нь Япон улсын “Chuo University”-тэй 2018 оны 11-р сарын 27-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан ба энэхүү санамж бичгийн хүрээнд 2019 оноос эхэлж Chuo University-д ХХБанкны нэрэмжит “Field work in Mongolia” 2 кредитийн хичээлийг шинээр эхлүүлэхээр болоод байна. Тус хичээл орж эхэлснээр зөвхөн Монгол улсаа сурталчлах мөн Япон улсаас Монгол улсад хөрөнгө оруулалт татах цаашилбал Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, дэмжих ач холбогдолтой юм.
Худалдаа, хөгжлийн банкнаас 6-р сарын 2-нд зохион байгуулсан Хамгийн олон гэнэтийн бэлэг, супер сугалаатай Хамгийн том хүүхдийн баярт 50 мянга орчим хүүхэд, эцэг эхийн хамт хүрэлцэн ирсэн. Энэ өдөр олон, олон бэлгийн эзэд тодрон, адал явдлаар дүүрэн Хүүхдийн баяр болж өнгөрсөн бөгөөд супер сугалааны эздээр тодорсон хүүхдүүд маань гэр бүлийн хамт Хонгконг-Макао-Диснейланд-аар аялан эх орондоо сэтгэл дүүрэн буцан ирлээ.
ХХБанк ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин урт хугацааны хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласаар ирсэн. Үүний нэг төсөл болох “МӨРӨӨДЛИЙН БУЛАН” төслийг Найрамдал Ротаракт клубтэй хамтран хэрэгжүүлж, эхний шат болох 186-р тусгай цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сургалтын танхимыг тохижуулж хүлээлгэн өглөө.
Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах "Номын сан"-гийн төсөл маань амжилттай үргэлжилж байна.
Бид энэ удаад Чингэлтэй дүүргийн алслагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг 49 болон 17-р сургуулиудын номын санг тохижуулж, номын фондоор баяжуулан, тав тухтай уншлагын танхимд Дэлхийн шилдэг ном, сурах бичгийг уншин судлах боломжийг бүрдүүлэн өглөө.
ХХБанкны хамт олон жил бүр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг сайн дурын ажил хийдэг уламжлалтай. Энэ жил 6-р сарын 8-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын мод үржүүлгийн талбайд очин нийт 6,000 гаруй моддыг “Миний клуб” ТББ-тай хамтран услан арчилж цэвэр цэмцгэр ногоон ирээдүйн төлөө 5 дахь жилдээ нэгдлээ.
Жил ирэх тусам “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх цар хүрээ өргөжсөөр байгаа билээ. Энэ жилийн хувьд Худалдаа, хөгжлийн банкнаас 6-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд зориулан “Хадгаламжтай маамуу” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.
ХХБанкны ажилтнууд хүүхдийн хөгжлийг дэмжиж, тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс сайн дураараараа 20 хайрцаг буюу 900 гаруй ном цуглуулж хандивлалаа.
Худалдаа, хөгжлийн банкнаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ оны хамгийн ТОМ, хамгийн олон гэнэтийн БЭЛЭГТЭЙ, супер СУГАЛААТАЙ 18 хүртэлх насны бүх хүүхдүүдийг баярлуулах “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” арга хэмжээг 6-р сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Жил ирэх тусам “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх цар хүрээ өргөжсөөр байгаа билээ. Энэ жилийн хувьд Худалдаа, хөгжлийн банкнаас 6-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд зориулан “Хадгаламжтай маамуу” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.
ХХБанк, Дархан салбарынхаа үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бизнесийг дэмжих төв”-ийг Дархан хот дахь Хуучин Дархан тооцооны төвийн өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ.
ХХБанк ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласаар байна. Бид Найрамдал Ротаракт клубийн “МӨРӨӨДЛИЙН БУЛАН” төслийг дэмжин: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хүүхэд хамгаалах байр; 25-р тусгай дунд сургууль; 186-р тусгай цэцэрлэгийн сургалтын болон хүүхдийн өрөөг тохижуулах ажлыг эхлүүлээд байна.
Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын зоос судлалын холбоотой хамтран “Банкны хөгжил-95” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өнөөдөр (2019.05.20) нээлээ.
2019 оны номын сангийн тохижилтын эхлэлийг ХХБанкны Дархан салбарын хамт олон 25 жилийн ойгоо тохиолдуулан Дархан-Уул аймгийн Тэргүүний 5-р цэцэрлэгийн номын санг тохижуулж, багш нарын талархал, бяцхан хүүхдүүдийн баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.
СЭЗИС нь 2013 оноос Санхүүгийн менежмент-ийн хөтөлбөрийн агуулгыг олон улсын түвшинд хүргэх, мэргэжлийн оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Санхүүгийн Менежментийн Улсын Олимпиад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаад Худалдаа, хөгжлийн банк Монголын ирээдүй болсон оюутан залуусын боловсролд чиглэсэн тус олимпиадад ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.
Энэхүү олон улсын марафонд ХХБанк хамт олноороо оролцохоос гадна ЕБСургуулиудын 1000 сурагчдыг эрүүл чийрэг байхад нь дэмжин оролцууллаа. Жил бүр марафоны оролцогчид нэмэгдэн, байгууллага хамт олноороо зохион байгуулалттай оролцож нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.
Нийслэлийн хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Марафон-2019” нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах арга хэмжээнд ХХБанк өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачилгын хүрээнд нэгдэж, 4-р сарын 01-ний өдөр ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар нар шилжин явах цомыг хүлээн авсан.
2019 оны 4-р сарын 25-нд зохион байгуулагдсан Бүс ба Зам хоёрдугаар чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөл болон Лондон хотын захиргаа шинээр боловсруулан гаргасан Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг танилцууллаа. Уг зарчимд нийт 12 орны 27 санхүүгийн байгууллага нэгдээд байгаа бөгөөд ХХБанк тус зарчмуудад нэгдсэнийг ийнхүү дуулгахад таатай байна.
ХХБанкнаас жил бүр харилцагчид болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр “Бизнесийн зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг төв байрандаа зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооноос 2019 оны 5-р сарын 18-ны өдөр 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Улаанбаатар Марафон” бүх нийтийн биеийн тамир спортын арга хэмжээний шилжин явах цомыг ХХБанканд албан ёсоор гардуулан өглөө.
Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХХБанк Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэн болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг жишээ нь ХХБанк 28 жилийн ойгоо угтан хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд ЕБСургуулиудын номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ.
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29-р тусгай дунд сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод 14 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 300 гаруй хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.
Өнөөдөр Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр (ТоС) Монгол улсад хэрэгжиж эхэлсний 5-н жилийн ойн форум “ТоС банкны салбараас хүрээгээ тэлэх нь” сэдвийн хүрээнд Туушин зочид буудлын Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ХХБанкны хамт олон 28 жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулах зорилгоор Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байна.
ХХБанкны хамт олон 15 дахь сургуулиа мэдлэг боловсролын үрийг тарих сайн үйлсийн аяндаа нэгтгэн, Оюуны ундраа цогцолбор сургуулийн номын санг тохижуулж өглөө. Тус сургууль нь Монголын хамгийн анхны цогцолбор сургууль гэдгээрээ онцлог бөгөөд 2018 оны хичээлийн жилийг 3900 гаруй сурагчидтай угтсан Нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай сургуулиудын нэгд тооцогддог.
Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч бид бүхэн ойн баярынхаа хүрээнд сайн үйлсийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэхүү уламжлалынхаа хүрээнд энэ жил олон нийтийн сайшаалыг хүртсэн олон төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь 28 сургуулийн номын санг тохижуулан номын фондын баяжуулах төсөл билээ. Энэхүү оюуны төсөл хөтөлбөр амжилттай үргэлжилсээр 14 сургуулийг сайн үйлсийн эгнээндээ нэгтгээд байна. Энэ удаад ХХБанкны хамт олон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБСургууль , Орхон аймгийн ЕБ-ын 1-р сургууль, Дорноговь аймгийн ЕБ-ийн 1-р сургуулиудын номын санг тохижуулан мэдлэг боловсролын үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ орууллаа.
ХХБанк жил бүр банкныхаа ойн баярыг угтан хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо идэвх, санаачлагатай оролцдог болоод цөөнгүй хугацааг ардаа үдсэн билээ. Өнөөдөр банкны хамт олон 28-н жилийн ойгоо угтан “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг банкныхаа төв байранд нийт ажилтнуудынхаа дунд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Худалдаа хөгжлийн банк ерөнхий боловсролын 13, 28 болон 72-р сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, СХДүүргийн ерөнхий боловсролын 65-р сургуулийн номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
Худалдаа, хөгжлийн банк 28-н жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулж мөн номоор баяжуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд, өнөөдөр энэхүү аяны хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Тэргүүний 1-р сургууль”-ийн номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулж мөн номоор баяжуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд, энэхүү аяны эхлэл болгон Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийн номын санг тохижуулж, хэрэгцээт шинэхэн номуудыг бэлэглэсэн билээ. Харин энэ удаад СБД-ийн “Эрдмийн хөтөч 58”-р цогцолбор сургуулийн номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
2018 оны Тогтвортой санхүүжилт (Тос) хөтөлбөрийн манлайлагч байгууллагын хувьд Худалдаа, хөгжлийн банк байгаль дэлхий, иргэдийн эрүүл мэндийн төлөөх “Миний клуб”- тай хамтран 4 дэх жилдээ мод услах аянд оролцлоо. Банкны хамт олон өмнөх жилүүдэд Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум, Аргалант сумдад мод усалж байсан бол энэ жил дахин Төв аймгийн Аргалант сумд 12’000 гаруй мод усалж, нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт хөдөлмөрлөж өнгөрөөлөө.
ХХБанк нийгмийн хөгжлийн төлөө JCI Mongolia байгууллагаас санаачлан зохион байгуулж буй НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-д чиглэсэн нярайн эндэгдлийг бууруулах зорилготой “SAVE LIFE” төслийн 2018 оны III шатыг дэмжин, дахин хамтран ажиллалаа.
Өнөөдөр Цусны донорын дэлхийн өдрөөр Эрүүл Мэндийн Яам, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран "Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе" арга хэмжээг Сүхбаатарын талбайд амжилтай зохион байгууллаа.
ХХБанк 18 нас хүрч буй харилцагчиддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг бий болгоод 6 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн “Junior Customers” хүндэтгэлийн арга хэмжээ 6-р сарын 11-ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа.
Худалдаа, хөгжлийн банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн банкны салбараа тэргүүлж, үйл ажиллагаагаа тогтмол өсөлттэй, найдвартай явуулж байгаа, нийгэм эдийн засагт голлох үүрэг, хариуцлагатай аж ахуй нэгж болохынхоо хувьд нийгэмдээ хандсан эерэг нөлөөллийг бий болгох нь зүйтэй гэж үзэн “Амьдралын мөч бүрд хамтдаа” аяныг эхлүүлж олон сайн сайхан санаачлагуудыг хэрэгжүүлээд байгаа билээ.
Эх орны хөгжлийг тодорхойлогч хүүхэд, залуусийн ертөнцийг харах, танин мэдэхүйг нээх гүүр нь эрдэмт ном билээ. Энэ ч үүднээс ХХБанк 28 жилийн ойгоо тохиолдуулан 28 дунд сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулж өгөхөөр болжээ.
ХХБанк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн хүүхдүүддээ шатрын иж бүрэн хэрэгслээр хангагдсан клуб байгуулан өгч, өнөөдөр нээлтээ хийлээ. 29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг цорын ганц сургууль юм.
“Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” аяны хүрээнд Худалдаа, хөгжлийн банк, Бид Монгол Агуулга ТББ-тай хамтран 2018 оны 5-р сарын 13-ны өдөр БЗД-ийн тусгай сургалттай 55-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарт “Тайпо” хичээнгүй бичлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
ХХБанк Монгол Улсын ирээдүй хойч үедээ эрүүл мэнд, амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор Чингэлтэй Дүүргийн Тэргүүний 61-р дунд сургууль болон Улсын Тэргүүний 24-р дунд сургуулийн нийт 500 сурагчийн “Улаанбаатар Марафон-2018”-д хамрагдах бүртгэлийн төлбөрийг санхүүжүүлэн, оролцуулах эрхийн бичгийг гардуулан өглөө.
Худалдаа, хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгэн томоохон ажлыг санаачлан хийж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн ахмад настнуудад зориулсан асрамжийн үйлчилгээ, түр байрлуулах болон сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг, сайн дурын халамжийн үйл ажиллагааг явуулдаг “Ачлалт Хүүхдүүд” ТББ-д өөрийн гэсэн асрамжийн байртай болоход нь дэмжлэг үзүүлж, 350 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон билээ. Мөн нийт ажилтнууд өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж, нийт 20.0 сая төгрөгийн сэтгэлийн хандив цугларсныг ийнхүү тус төвд өнөөдөр албан ёсоор гардууллаа.
Энэ ажлын хүрээнд Худалдаа, хөгжлийн банк Мазаалай баавгайн гол байршил нутаг Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон, Ламын тооройн дарагдсан худгийг шинээр гарган, Баруун шаргын нарны өргүүртэй худгийн толь, аккумулятор, насосыг шинээр сольж, Богцын усны эхийг төмөр тороор хашаа татаж хамгааллаа.
Ингэснээр Их говийн дархан цаазат газарт нутаглан амьдардаг нэн ховордсон Мазаалай баавгай төдийгүй бусад улаан номонд бүртгэгдсэн ховордсон амьтдын усны хүртээмж сайжирч, усны гачигдлын улмаас тоо толгой нь хорогдохоос бага ч гэсэн хамгаалж байгаа юм.
Өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 2 нд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн байранд “Цусаа бэлэглэе өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж, хүндэт доноруудаа алдаршуулах арга хэмжээ болж өнгөрлөө.
ХХБанкны хувьд эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон цусаа хандивлах үйлст хувь нэмрээ оруулж, авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчилан уриалах зорилгоор энэхүү арга хэмжээнд нэгдсэн ба хүний амь аврахын төлөө тогтмол цусаа хандивладаг, буянт доноруудыг урамшуулж, банкныхаа гарын бэлгийг бэлэглэж, нийгэмдээ ээлтэй сайн үйлсийн аянд манлайлан оролцлоо.
“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ аянд Худалдаа, хөгжлийн банк манлайлан оролцож санхүүгийн боловсролыг дэмжигч банк гэдгээ харууллаа.
Энэхүү аянд Худалдаа, хөгжлийн банк 6 дахь жилдээ амжилттай оролцож байна. Аяны хүрээнд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг олгох сургалт, мэдээ мэдээллээр хангах, сурталчилах ажлуудыг зохион байгуулсан.
Ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын ерөнхий газарт ХХБанкны ажилтнуудын зүгээс авран хамгаалах ажиллагаанд хэрэглэхэд нь зориулж 10 сая төгрөгний үнэ бүхий иж бүрэн 4-н монгол гэр гардуулан өглөө.
Сүүлийн жилүүдэд манай оронд ой хээрийн түймэр, үер усны аюул, ган, зуд зэрэг гэнэтийн аюулт үзэгдэл ихээр тохиолдож, ОБЕГ-ын ажилтнууд гамшгийн бүсэд үйл ажиллагаагаа явуулахад монгол гэр чухал шаардлагатай байдаг тул ХХБанкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аяныг зохион байгуулж, хандив цуглуулсанаа ийнхүү хүлээлгэн өгч байна.
29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ХХБанкны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.
Байгаль, экологийн асуудал хурцдаж буй энэ үед Худалдаа, хөгжлийн банк ногоон хөгжлийг дэмжиж байгаль хамгаалах, хаягдал бууруулахад хувь нэмрээ оруулан харилцагч Та бүхэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хялбар авах боломжийг олгох зорилгоор TDB Pay үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, харилцагчдад үйлчлэх гэрээнүүдээ нэгтгэн нэг болгосон билээ.
Энэ брошур нь байгаль орчинд ээлтэй төдийгүй харилцагчдынхаа үнэт цагийг хэмнэж хүссэн газраасаа интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөр мэдээлэл авах боломж олгож байгаагаараа онцлог юм. Та бүхэн уг брошураас банкны тухай мэдээлэл авахаас гадна даатгал, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг авч болно.
Цаашид Худалдаа, хөгжлийн банк цаасны хэрэглээг шат дараатай халж, цахим банк болох зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Ази, Номхон далайн бүсийн орнуудын скаут хүүхдүүдийн ээлжит уулзалт буюу Жембори арга хэмжээ анх удаа Монгол улсад 7-р сарын 27-ны өдрөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Монгол улсын 21 аймаг болон гадаадын 32 гаруй улс орнуудаас нийт 6000 гаруй хүүхэд, залуучууд зорин ирсэн уг арга хэмжээнд ХХБанк ивээн тэтгэгчээр оролцон Монгол улсынхаа ирээдүй хойч үеийн хөгжил, дэвшилд хувь нэмэр орууллаа.
Бид 18 настай харилцагчиддаа зориулж Зорилго, тэмүүлэлд хөтлөх “Junior Customers” арга хэмжээгээ 6-р сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Хүүхдийн хадгаламж эзэмшигчиддээ хүндэтгэл үзүүлдэг энэхүү уламжлалыг бий болоод 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшдэг 200 харилцагчидаа Туушин зочид буудалд урьж, уулзалт, лекц, урлагийн тоглолт, зоогтой дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Нийгмийн хөгжлийн төлөө JCI Mongolia байгууллагаас зохион байгуулж буй НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17” зорилгод чиглэсэн нярайн эндэгдлийг бууруулах зорилготой “Save Life” төслийг ХХБанк дэмжин, хамтран ажиллалаа. 2016 оны байдлаар энэхүү төслийн хүрээнд Монгол улсын нярайн эндэгдэл түүхэндээ анх удаа 19.1%-иас 5.6% хүртэл буурсан байна.
Манай хамт олон "ТоС хөтөлбөр"-ийн хүрээнд байгаль дэлхий, иргэдийн эрүүл мэндэд тустай дээрх клубийн үйл ажиллагааг дэмжин, 3 дахь жилдээ мөнгөн хандив цуглуулж, мод услах ажилд оролцож байна. Банкны хамт олон өмнөх жилүүдэд Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ суманд мод усалж байсан бол энэ оны 5-р сарын 27-нд Төв аймгийн Аргалантын сумын модны талбайд 8’000 гаруй мод усалж, нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт хөдөлмөрлөж өнгөрөөлөө.
“Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдаж буй Нийслэлийн Татвар Төлөгчдийн өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ХХБанкыг Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлэн 2016 оны “Шилдэг Татвар Төлөгч”-өөр шалгарууллаа.
Аяны хүрээнд өвөлжилт хүндэрсэн Дархан-Уул, Орхон, Дорнод аймгууд болон Сэлэнгэ аймгийн Хөтөл, Зүүнхараа сумдын малчдад Аймгийн онцгой байдлын комисс, Онцгой байдлын газар болон Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран 821 ширхэг малын нэмнээ, 1050 гаруй төлийн уут, лаа, чүдэнз, бээлий, гар чийдэн баттерэй мөн 2.0 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн дулаан хувцас, 400 гаруй боодол өвс, 50 гаруй шуудай хивэг зэрэг нийт 10.0 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн зүйлсийг орон нутгийн салбаруудаараа дамжуулан малчдад хүргэсэн байна.
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод аль хэдийн 12 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 384 хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.
ХХБанк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн нэг чухал асуудал нь эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон бизнесийн байгууллагуудаа байгаль орчин, нийгэмд ээлтэй, түүнд үзүүлэх сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих явдал юм. ХХБанк 2012 оноос эхлэн үйл ажиллагаандаа “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого”-ыг Нидерландын хөгжлийн банк (FMO)-тай хамтран нэвтрүүлсэн.
Ингэснээр бид харилцагчдынхаа бизнест байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж, хамтран эрсдэлээс сэргийлж, бууруулж ажилладаг юм.
Дэлхийд Монгол улсаа төлөөлөх ирээдүйн хөл бөмбөгчдийг бэлтгэх, Монголд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээн 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
ХХБанк Улсын тэргүүний Үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн баг тамирчдыг гурав дахь жилдээ ивээн тэтгэж, дэмжиж байна.
Бид банкныхаа 26 жилийн ойг угтан Монгол улсын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн хүрээнд “Туул голын сав газрыг цэвэрлэх үйл ажиллагаа”-г 2016 оны 9-р сарын 10-ны өдөр анхны жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сайн үйлсийн ажилд ХХБанкны 450 гаруй ажилтнууд Туул голын сав газрын захиргааны 10 ажилтантай нэгдэн оролцож, хамт олноороо эрүүл агаарт алхаж, халуун яриа өрнүүлэн нийт 9 км газрыг 880 гаруй шуудай хог хаягдлаас цэвэрлэлээ.
Худалдаа, хөгжлийн банкны хамт олон 25-н жилийн ойгоо тохиолдуулан “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дураар цусаа өгөх аяныг нийт ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгуулсан бол энэ удаад “25 дугаар суваг” телевизээс санаачилсан “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэж байна. Энэхүү төслийн зорилго дор бид хамт олноороо нэгдэн, 25-н жилийн ойгоо бэлгэдэж 2.5 сая төгрөг, банкны 1600 гаруй ажилтнууд сэтгэлийн хандиваа мөн цуглуулж 1.8 сая төгрөг буюу нийт 4.3 сая төгрөгийг “25 дугаар суваг” телевизийн хамт олонд гардуулан өглөө.
Манай улсад цусны донор хомс байгаатай холбогдуулан банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны хамт олон 25-н жилийн ойгоо угтан, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дураар цусаа өгөх аяныг нийт ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.
Манай банкны Салбар, тооцооны тєвvvдийн захирлуудын санаачлагаар ажилтнууд сайн дураараа хандив цуглуулж, энэхүү хандиваараа цөлжилт эрчимтэй явагдаж байгаа Багануур дүүрэгт мод тарилаа.
Энэ үйл ажиллагаанд "MY CLUB" ТББ-ын “Ногоон-Ирээдvй” мод тарих аянг дэмжиж, хамтран зохион байгуулсан бөгөөд банкны 150 ажилтан нийт 3000 мод тарьж, ногоон ирээдүйн төлөө нэг сэтгэл зүрхтэй гэдгээ харууллаа. Сайн дураараа хандив өргөсөн болон мод тарьж эх дэлхийгээ хайрласан нийт ажилтнууддаа баярлалаа.
ХХБ-ны дэргэдэх “Хувь хүний хөгжлийн клуб” банкныхаа Тогтвортой санхүүжилт (ТоС) хөтөлбөрийг дэмжин нийгмийн хариуцлагын хүрээнд “Манай гэр” хүүхдийн асрамжийн газар, Клиникийн 1–р амаржих газартай хамтран эмнэлгийн гадна талбайд мод тарьж, зүлэгжүүллээ.
Худалдаа, хөгжлийн банкны бүх салбар, тооцооны төвүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн жирэмсэн эхчүүд, 0-2 насны хүүхэдтэй эхчүүд, өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан үйлчилгээний цонх гарган, дараалалгүйгээр үйлчилж эхэллээ.
Голланд улсын “Child and Youth finance international” байгууллагаас санаачлан зохион байгуулдаг “Санхүүгийн боловсрол олгох өдрүүд” жил бүрийн 3-р сард тохиодог бөгөөд Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 2 дахь жилдээ эдгээр өдрүүдийг дэмжин нэгдэж, “Өнөөдрийн хуримтлал, Маргаашийн ирээдүй” уриан дор амжилттай зохион байгууллаа.
2013 оны 08-р сарын 23-нд Нарантуул олон улсын худалдааны төвд гал түймэр гарч, олон арван лангуу түрээслэгч иргэд их хэмжээний хохирол амсаж байсан билээ. Энэхүү түймэрт 40.000 ам.доллараа шатаалгаж, хамгийн ихээр хохироод байсан иргэдийн нэг П.Чанцалдуламд Худалдаа, хөгжлийн банк 40.000 ам.долларыг нь шинээр нөхөн олгосон юм.
ТоС-ийн гишүүн банкууд энэхүү шийдвэрийн дагуу зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болох, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад тусгай шаардлагуудыг тавих, мөн банк өөрөө үлгэрлэн манлайлах хүрээнд банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэйгээр банкны үйл ажиллагааг явуулах гэх мэт хэд хэдэн тодорхой ажлыг хэрэгжүүлэх юм.
Худалдаа, хөгжлийн банк хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн сурагчидтай хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болоод аль хэдийн 10 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 380 орчим хүүхдэд баярын бэлгээ түгээлээ. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХХБ шинэ жилийн бэлэг барьж баярлуулсан юм.
Шотланд улсад анх үүсч, олон сая хүмүүсийн алжаал ядаргааг тайлдаг спорт болох Гольфийн спортыг Худалдаа, хөгжлийн банк байнга дэмжин ажилладаг юм. Монголын гольфийн холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог 11 дэх удаагийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн” өнгөрсөн долоо хоногт болж, манай банк хоёр дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
Худалдаа, хөгжлийн банкны нэрэмжит оюуны спортын “Ой тогтоолтын улсын аварга” шалгаруулах тэмцээнийг Монголын Оюун Ухааны Акардемиас 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Оюунлаг хүүхэд залуусыг дэмжих УАШТ нь хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болохыг харуулах мөн Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах зорилготой юм. Тэмцээнд нийт 120 тамирчин оролцож, эцсийн шалгаруулалтад 9-34 насны 52 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
ХХБ-ны хөрөнгө оруулалтаар бүтэж буй автобусны 200 ширхэг буудал нь бүрэн камерьтай, WiFi интернэтийн утасгүй орчинтой, хогийн сав, тухлаг сандал, автобусны чиглэлүүд, урсдаг лед самбар, мэдрэгч бүхий орчин үеийн бүрэн гэрэлтүүлэг зэрэг орчны тохижилтийг цогцоор нь шийдсэн Дэлхийн хөгжилтэй орнуудын стандартад нийцсэн “Ухаалаг буудал” байх юм
» | ХХБ уламжлал ёсоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа |
ХХБ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн төдийгүй цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно. | |
» | ХХБ "Мөрөөдлийн баг"-ийг дэмжиж, ивээн тэтгэж байна |
Монгол орон даяар буюу нийт 750 ЕБС-ийн хvvхэд багачуудын дунд зохиогдож буй vндэсний хэмжээний “Монгол мєрєєдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Уг үйл ажиллагаа нь Ерєнхий сайд С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнийг хамтран зохион байгуулахаар бизнесийн салбартаа тэргүүлэгч “Худалдаа, хөгжлийн банк”, “Скайтел”, “МCS Coca Cola”, “Моннис групп” болон Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Биеийн тамир спортын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм. |
|
» | Хөрөнгө оруулалтын элч Худалдаа, хөгжлийн банк |
2011 оны 10-р сарын 10 өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын 15 жилийн ойн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрсөн бөгөөд ойн баярын хүрээнд хамтран ажиллагч, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжигч шилдэг байгууллагуудаа шалгарууллаа. Уг үйл ажиллагаанд “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭЛЧ” хэмээх нэр хүнд бүхий шагналыг Худалдаа, хөгжлийн банк бусад байгууллагуудаас тэргүүлэн гардан авлаа. | |
» | Төгөлдөр хуурын гайхамшигийг олон улсад мэдрүүлэхэд ХХБ хувь нэмрээ орууллаа |
Нийгмийн бүхий л салбар тэр дундаа соёл урлаг, боловсролын салбарыг санхүүгийн хувьд байнга дэмжин, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн Худалдаа, хөгжлийн банкинд Хөгжим бүжгийн коллежоос талархлын зурвас ирлээ. | |
» | ХХБ Улаанбаатар хотод 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо |
20 жилийнхээ ойн хүрээнд 100 ширхэг автобусны буудлын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж босгохоор боллоо. | |
» | Худалдаа, хөгжлийн банк 50 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг малчдад хандивлалаа |
Байгалийн гамшигт үзэгдэл, цас зудны бэрхшээлд нэрвэгдсэн малчдад Худалдаа, хөгжлийн банк 50 сая төгрөгийн буцалтгүй тусламж хандивласан. |
|
» | Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээн |
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэн хүлээдэг, цаг наргүй ажлынхаа алжаалыг тайлан, спортоор амьсгалах бололцоог олгодог “Мөнгөн цагираг” сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэлээ. | |
» | Европ-Монголын Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт |
Английн Лондон хотноо Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг /ГХОГХА/-ийн зохион байгуулсан "Европ-Монголын Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт" -ын ерөнхий ивээн тэтгэгч, тэргүүлэгч хандивлагчаар оролцлоо. | |
» | Үндэсний Статистикийн газар |
ҮСГ-ын үйл ажиллагааг дэмжих, ажилтнуудын ажиллах урам зоригийг дэмжих үүднээс хандив өргөлөө. |
|
» | Манай банк Радио телевизийн дээд сургуульд хандив єргєлєє |
ХХБ-ны боловсролыг дэмжих ажлуудын нэгэн хэсэг болох энэхvv хандив дэмжлэг нь тус сургуулийн оюутнуудын сурч боловсрох таатай орчныг нь бvрдvvлэх, мэдлэгээ дээшлvvлэх, сургалтын чанар сайжруулах тоног төхөөрөмжийг хандивлалаа. | |
» | Ахмадуудын явган аялал |
Худалдаа, хєгжлийн банкны Ахмадын зєвлєлийн дарга н. Гонгор тэргvvтэй ахмад явган аялагчид 5-р сарын нэгний єдєр Завхан аймгийн Улиастай хотоос гараагаа эхлэн, нийт 1154 км замыг явган туулж, Улаанбаатар хотноо ирсэн энэхүү аялалд нэг сая тєгрєгийг аян замд гарахад нь хандивласан. |
|
» | Euromoney Conference - Mongolia-Asia Investment Forum 2009 |
Уг уулзалтанд гадаадын 18 орны 300 гаруй төлөөлөгчид монголын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл, цаашдын хандлага зэргийн талаар ярилцаж, монголд бизнес харилцаа тогтоох, хөрөнгө оруулсан хуучин түншүүд бусадтай санал бодлоо хуваалцахаар ирсэн бөгөөд ХХБ ерөнхий ивээнтэтгэгчээр ажиллав. |
|
» | Дуулиан 2020 шилдэг тоглогч |
Монгол улсын Ерєнхийлєгчийн ивээл дор зохиогдож буй Дуулиан-2020 Єсвєрийн хєл бємбєгийн наадмыг манай банк байнга дэмжин ажилласаар ирсэн билээ. Худалдаа, хєгжлийн банкны нэрэмжит “Шилдэг тоглогч”-оор 72-р сургуулийн сурагч Батсайханы Мєнгєнчимэгийг тодруулж, 100,000 тєгрєгийн хадгаламжийн дэвтрийг эзэмших эрхийн бичгийг гардуулсан юм. |
|
» | Валют арилжааны зөвлөгөөн |
Манай банк валют арилжааны мэргэжилтнүүдийн хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд хоёр дахь жилдээ зохиогдсон энэхүү зөвлөгөөнөөр монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг рүү хийж байгаа валютын довтолгооныг хэрхэн зогсоох талаар болон валютын нөөцийг бүрдүүлэх талаар голлон ярилцсан. |
|
» | Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье тоглолт |
Манай банк Хүүхдийн хорт хавдрын эсрэг тэмцэх сан ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, “Хүүхдийн төлөө За гэж хэлье” аянд дуу хоолойгоо нэгтгэн 1,200,000 төгрөгийн хандив өргөлөө. Мөн Монгол улсын зах зээлд хамгийн олон төрлийн картыг нэвтрүүлсэн Худалдаа, хөгжлийн банк картын өргөн сүлжээгээрээ дамжуулан энэхүү үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд тус банкны картыг эзэмшдэг хэн бүхэн цаг заваа хэмнэн, интернэтээр хүссэн мөнгөн дүнгийн хандиваа хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө хандивлах боломжийг ХХБ олгосон юм. |
|
» | Мөнгөн цагариг клуб сэртүүлчидийн сагсан бөмбөг |
Уг уулзалтанд гадаадын 18 орны 300 гаруй төлөөлөгчид монголын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл, цаашдын хандлага зэргийн талаар ярилцаж, монголд бизнес харилцаа тогтоох, хөрөнгө оруулсан хуучин түншүүд бусадтай санал бодлоо хуваалцахаар ирсэн бөгөөд ХХБ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав. |
|
» | Euromoney-2008 Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт |
Гадаадын 24 орны 150 гаруй төлөөлөгчид монголын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл, цаашдын хандлага зэргийн талаар ярилцаж, монголд бизнес харилцаа тогтоох, хөрөнгө оруулсан хуучин түншүүд бусадтай санал бодлоо хуваалцах зорилготой энэ удаагийн уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон. | |
» | Бээжин-2008 олимпийг шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр TV5 телевизтэй хамтран ажиллаа |
2008 оны Бээжийнгийн олимпийн тоглолтыг шууд дамжуулах Ерөнхий ивээн тэтгэгчээр TV5 телевизтэй хамтран ажиллав. |
|
» | Евро-2008 тэмцээний шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр С1 телевизтэй хамтран ажилласан |
2008 оны 6-р сарын 7-ноос 29-ны хооронд Австри, Швейцарь улсуудад болсон Евро-2008 тэмцээний шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр С1 телевизтэй хамтран ажиллав. | |
» | Дуулиан-2020 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй ДУУЛИАН 2020 заалны хөлбөмбөгийн тэмцээн нь 2007 оны 11 дүгээр сараас 2008 оны 3 дугаар сар хүртэл Улаанбаатар хотноо ерөнхий боловсролын сургуулиуд болон Их, Дээд сургуулиудыг хамруулан 17 нас хүртэл, 15 нас хүртэл, 13 нас хүртэл, 11 нас хүртэл, оюутан гэсэн насны ангиллаар явагдсан билээ. ХХБ нь Монгол Улсын хөл бөмбөгийн хөгжилд томоохон нэмэр оруулж буй “Дуулиан 2020” тэмцээнийг ч ивээн тэтгэн хамтран ажилласан бөгөөд Нийслэлийн 3 дугаар сургуулийг дэмжсэн. |
|
» | АНУ-д калиграфикийн үзэсгэлэн |
Монголын бичгийн соёлыг хадгалан үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулж гадаадын уран бүтээлчидэд банкаа сурталчилсан. | |
» | Бумбар гуайн гэр бүлд хандив |
ХУДүүргийн өндөр настан Бумбар гуайд ХХБ нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэн хандив өглөө. |
|
» | Улсын зэрэгтэй шатрын тэмцээн – Эрдэнэт хот |
Монголын 2 дахь том тэмцээнийг ивээн тэтгэж хамтран ажилласан. | |
» | Тунгалаг бүсгүйд хандив |
Монгол улсын томоохон байгууллагуудын адил өвчин зовлонд баригдсан ард иргэдэд хандив туслалцаа үзүүлсэн. | |
» | “Нийслэлийн хүүхдүүд” өдөрлөг |
Удирдлагын хорооны шийдвэрээр ХХБ нь нийгмийн хариуцлагаа биелүүлж уг өдөрлөгийг зохион байгууллаа. | |
» | Пентатоник-2007 |
Урлагийн салбарын хамгийн нэр хүнд бүхий наадмыг ивээн тэтгэсэн. | |
» | “Чингис хаан 800 жилийн тэртээгээс эргэж ирсэн нь” Евро-Азийн наадам /2007 он/ |
Монголд ирж буй жуулчдын үздэг түүхэн үзвэрийг ивээн тэтгэсэн. | |
» | “21-р зуун” холимог оддын сагсан бөмбөгийн тэмцээн |
Улс төр, урлаг спортын нэртэй хүмүүсийн оролцдог тэмцээнийг ивээн тэтгэсэн. | |
» | Дархан хотын амралтын парк |
Дархан Уул аймгийн нийтийн амралтын шинэчилэлд тодорхой хувь нэмэр оруулсан. | |
» | “ЭВИРКА” багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын банк санхүү, эдийн засгийн шинжлэх ухааны салбарыг ХХБанк улам ёсоор ивээн тэтгэв. |
Монголын залуучуудын холбоо, залуу удирдагч сан, монголын залуу эрдэмтдийн холбоо нар хамтран их дээд сургуулийн багш оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Эврика” багш, оюутны эрдэм шинжилгээний 15 дах удаагийн бага хурлын банк санхүү, эдийн засгийн шинжлэх ухааны салбарыг уламжлал ёсоор ивээн тэтгэж оюутан залуусынхаа эрдмийн их далайг мялаалаа. | |
» | Монголын соёлын өвийг хамгаалах, түүнийг сурталчилах монгол уран бичлэгийн каллиграфын үзэсгэлэнг ХХБанк 714,500 төгрөгөөр ивээн тэтгэлээ |
Монголын соёлын өвийг хамгаалах, түүнийг сурталчилах монгол уран бичлэгийн каллиграфын үзэсгэлэнг Монгол улсаас анх удаа Америкийн нэгдсэн улсын Индиана их сургууль дээр 2007 оны 02-р сарын 15 нд 17:00 цагт, Атланта хотын атлантагийн урлагийн институт дээр 2007 оны 02-р сарын 21 нд 17:00 цагуудаас тус тус болжээ. | |
» | “Чингис хаан 800 жилийн тэртээгээс эргэн ирсэн нь” Евро-Азийн баяр наадмыг ХХБанк 4,000,000 төгрөгөөр ивээн тэтгэв. |
“Жуулчин Монгол наадам” ХХК нь ингис хаан 800 жилийн тэртээгээс эргэн ирсэн нь” Евро-Азийн баяр наадмыг жил бүр уламжлал болгон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт зохион байгуулна.. | |
» | Монгол улсын оюутны сагсан бөмбөгийн багийг Худалдаа, Хөгжлийн Банк ивээн тэтгэв |
Худалдаа Хөгжлийн банк нь Монгол Улсын оюутны багийн үндсэн 2 тамирчны нийт зардлыг дааснаар Монголын сагсан бөмбөгийн спортод өөрийн гэсэн хувь нэмрээ орууллаа. | |
» | Даян дэлхийн эв найрамдлын буухиа гүйлт |
Даян дэлхийн эв найрамдлын буухиа гүйлт арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон. |
|
» | Их Монгол улсын 800 жилийн ойн хандив |
Их Монгол Улс байгуулагдсаны 800-н жилийн их ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх үйл хэрэгт зориулан 10 000 000 төгрөг хандивлав. | |
» | Майдар Бурханы зээгт наамал |
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Монгол улсын бахархал болсон наян тохой буюу 26,5 мeтр өндөр Майдар бурханыг ард түмэндээ зориулан 2002 оноос хойш зээгт наамлаар бүтээж байгаа Монгол хатад клубын энэхүү ажлыг 7 000 ам.доллараар ивээн тэтгэв. | |
» | Өсвөрийн хөл бөмбөгчдийн анхдугаар наадам |
ХБНГУ-д зохион байгуулагдаж буй дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан манай орны хувьд хөгжлийн анхан шатандаа яваа энэ спортыг дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачлан зохиож буй өсвөрийн хөлбөмбөгчдийн анхдугаар “Их наадам”-г 1 000 000 төгрөгөөр ивээн тэтгэлээ. | |
» | Ширээний теннисний үндэсний дээд лигийн баг тамирчид |
Монголын Ширээний Тeннисний Холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээнд өөрийн нэрийн өмнөөс оролцох тамирчны зардлыг ивээн тэтгэв. | |
» | A-Cappella хамтлагийн шинэ цомог |
A-Cappella хамтлагийн шинэ цомог хэвлүүлэх ажлыг 2 100 ам.доллараар ивээн тэтгэв. | |