“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулж ирсэн.
Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны Холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргаж, жил бүр Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон гишүүн банкуудтай хамтран хуримтлалын өдөрлөг, бусад арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм.
Энэ жилээс эхлэн ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпорацитай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг илүү өргөн цар хүрээтэй, жил бүрийн үндэсний аян болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аяны хүрээнд үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг, лого бүтээх уралдааныг олон нийтийн дунд нээлттэй зарлаж байна.
Ерөнхий шаардлага:
Бүтээлд тавигдах шаардлага:
Хүлээн авах хугацаа: Бvтээлийг info@mba.mn и-мэйл хаягаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагаар тасалбар болгон хүлээн авна;
Шалгаруулалт: Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн төлөөллүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах комисс ажиллаж, үр дүнг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарлаж, шагналыг олгоно.
Шагнал: Уралдаанд ирүүлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг шалгаруулж, зохиогчийг 1.000.000 (нэг сая) төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл МБХ-ны 11-323581, 9999-2990 утсаар холбогдож авах боломжтой.