Мэдээ / Apr 07, 2017

Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан авлага барьцаалсан зээл

Худалдаа, хөгжлийн банк харилцагч бизнесийн байгууллагуудынхаа санхүүгийн найдвартай түнш нь байж, олон улсын дэвшилтэт бүхий л төрлийн үйлчилгээнүүдийг мэргэжлийн түвшинд хүргэж, хамтран ажилласаар ирсэн.


Харилцагч байгууллагынхаа бизнест эргэлт нэмэх, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн зээл олгож эхэлснийг дуулгахад таатай байна. Бид Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулж Авлага барьцаалсан зээлээ олгож эхэллээ.


Та бүхэн манай банканд хандсанаар хамгийн бага хүү, харилцагч бүрт тохирох уян хатан нөхцөл, шуурхай үйлчилгээг авах боломжтой. Манай бүх салбар, тооцооны төвүүд зээлийн хүсэлт хүлээн авч байна.

 

Зээлийн нөхцөл:

Тавигдах шаардлага
ХХБанканд данстай байх, төлбөрийн нэхэмжлэх дээр ХХБанкны дансны дугаараа бичих
Зээлийн хэмжээ
Нэхэмжлэхийн үнийн дүнгийн 80 хувь хүртэл
Зээлийн хугацаа
75 хоног хүртэл
Зээлийн төрөл
Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт
Зээл буцаан төлөгдөх үе шат
Оюутолгой ХХК-иас нэхэмжлэхийн дагуу төлбөрийг ХХБанкны данс руу шилжүүлэхэд банк зээлийн үндсэн төлбөрийг хүүний хамт данснаас шилжүүлж авна
Сарын хүү
Төгрөг 1.4%-1.65%
Ам.доллар 1.3%-1.6%
Зээл судалсны шимтгэл
350 сая төгрөг хүртэл - 0.5% (200’000 төгрөгөөс ихгүй)
350 сая төгрөгөөс дээш – 0.15%
Барьцаа хөрөнгө
Оюу толгой ХХК-иас нэхэмжилсэн авлага

 

Таны бизнест хурд нэмнэ

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт