Мэдээ / Jan 17, 2017

ТЕНДЕРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ХХБанкны хэрэгцээнд Хяналтын камер болон түүний дагалдах хэрэгсэл нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна. Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх ба тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  - Компанийн танилцуулга
  - Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)
  - Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  - Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м)
  - Нийлүүлэх хугацаа
  - Баталгаат хугацаа
  - Төлбөрийн нөхцөл
  - Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  - Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБанкны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБанкны Төв байрны ресепшинээс авна уу.

 

Та бүхэн холбогдох материалаа 2017 оны 01-р сарын 30-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБанкнаас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Тендертэй холбоотой асуудлаар ХХБанкны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, и-мэйл: [email protected])-тэй  холбогдоно уу.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт