Мэдээ / Jan 07, 2017

JICA-аас ХХБанкыг “Шилдэг Санхүүгийн Байгууллага”-аар шалгарууллаа

Худалдаа, хөгжлийн банк харилцагчиддаа Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-тай хамтран анх 2006 оноос төслийн зээлийн санхүүжилтийг олгож эхэлсэн. Түүнээс хойш олгосон зээлийн хэмжээгээрээ тэргүүлж, харилцагчдынхаа төслийг дэмжиж, хамтран ажилласаар ирсэн.

JICA-аас Худалдаа, хөгжлийн банкыг “THE BEST PFI OF THE YEAR” буюу “2016 оны Шилдэг Санхүүгийн Байгууллага”-аар шалгарууллаа. Энэ нь бидний 2016 онд харилцагчиддаа 6.8 тэрбум төгрөгийн төслийн зээлийг амжилттай олгосон, мөн итгэлцэлтэй харилцааны үр дүнд чанаргүй зээлийн үзүүлэлтгүй байгаа үр дүнг үнэлэн дээрх шагналыг олгожээ.

Бид цаашид ч харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжин, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай төслүүдэд санхүүжилтийг шуурхай олгон, шилдэг үйлчилгээг хүргэхээр хичээж ажилласаар байх болно.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт