Мэдээ / Sep 10, 2016

БНХАУ-ын Баошан банктай 300 сая юанийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

БНХАУ болон Монгол улс хоорондын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БНХАУ-ын Ардын Банкнаас энэ оны 8 дугаар сарын 10-ний өдөр хоёр улсын арилжааны банкуудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар хоёр улсын цаашдын хамтран ажиллах боломж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцсон юм.

Тус уулзалтын үеэр Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын Баошан банктай 300 сая юанийн банк хоорондын шууд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар харилцагчдадаа бага хүүтэй, тааламжтай нөхцөл бүхий юанийн зээлийг шуурхай олгох боломж бүрдлээ.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт