Мэдээ / Jul 29, 2016

ХХБанк нь 11 дэх удаагийн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Хөгжлийн Банктай 20,0 сая ам.долларын зээлийн гэрээг байгуулав

ХХБанк нь Монгол улсын хамгийн том худалдааны түнш болох БНХАУ-тай санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд банкны салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгөн ажилласаар ирсэн билээ.

2016 оны 7-р сарын 14-ний өдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кө Циан-ийн айлчлалын үеэр Худалдаа, хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн Банктай төслийн санхүүжилтанд ашиглагдах 20,0 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд 11 дэх удаагийн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ гэрээг байгуулсан нь илүү онцлог боллоо.

Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр БНХАУ-тай холбоотой бизнес эрхэлдэг харилцагчиддаа урт хугацаатай, бага хүүтэй, тааламжтай нөхцөл бүхий зээлийг олгохоос гадна хоёр улсын гадаад худалдаанд болон нэмүү өртөг шингээх төсөл хэрэгжүүлж буй байгууллагуудад санхүүжилтийн таатай боломжуудыг нээж өгч байгаа юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт