Мэдээ / Jun 21, 2016

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БНХАУ-ын Бээжин хотод суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтэс, Австрийн Эдийн засгийн Танхимаас жил бүр зохион байгуулагддаг FACT FINDING MISSION-ий үеэр ХХБанкны банкны зүгээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллага, банкны төлөөллүүд болон Бүгд Найрамдах Австри улсын бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан “Монгол улсын санхүүгийн орчин, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэв дор дугуй ширээний уулзалтыг 2016 оны 6-р сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Австрийн талаас эрүүл мэнд, худалдаа, зөвлөгөө, автомашин (галын машин), тоног төхөөрөмж, хүнс, хүнсний тоног төхөөрөмж, инженерчлэл, банк зэрэг салбаруудын аж ахуйн нэгжүүд оролцсон ба Монголын талаас Австрийн Консулийн газар, ING болон SMBC банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын менежерүүд  оролцлоо.

 

 

Тус уулзалтын үеэр ХХБанкны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга ноён Рандолф Коппа Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын хугацаанд хэрэгжих мега төслүүдийн талаар болон банкны салбар, ХХБанкны талаар товч танилцуулга хийлээ. Мөн түүнчлэн  SMBC болон ING банкны Монголд үйл ажиллагаа явуулах хугацаандаа хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар танилцуулга хүргэж, оролцогч талууд хоёр орны хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцлоо.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт