Мэдээ / Jun 17, 2016

Юнионпэй карт єндєр нууцлал бvхий “EMV CHIP” технологиор хамгаалагдлаа

EMV Chip карт нь Europay, Mastercard, Visa гэсэн 3 vгний товчлол бєгєєд эдгээр байгууллагууд хамтран EMVco компанийг vvсгэн байгуулснаар, тєлбєрийн картын аюулгvй байдлыг хангасан єндєр нууцлал бvхий чип картыг бий болгосон юм. Чип нь картын мэдээлэлд зєвшєєрєлгvй хандахаас хамгаалах, гvйлгээг баталгаажуулах код болон гарын үсэг ашигладаг тул картын луйвраас таны ЮнионПэй картыг хамгаална.

Чиптэй карт нь үндэсний брэнд ₮, ЮнионПэй картыг хослуулан, аль алиных нь давуу талуудыг нэгтгэсэн онцлогтой бөгөөд та дэлхийн 80 гаруй нисэх буудлын Duty Free дэлгүүрүүдээр 5 хувийн хөнгөлөлт авах, 300 гаруй дэлгүүрүүдээр үйлчлүүлэн худалдан авалтынхаа татварын буцаалтыг шууд данс руугаа авах мөн гадаад орнуудад аяллаар явах үедээ эрүүл мэндийн тусламж, VIP үйлчилгээ, өндөр зэрэглэлийн аяллын даатгалын үйлчилгээ зэргийг авах боломжтой юм.

 

Хэрвээ та ЮнионПэй картын энгийн, алтан картын хэрэглэгч бол 6-р сарын 30-ныг дуустал өөрт ойр байрлах ХХБанкны салбараас чип хамгаалалт бүхий ЮнионПэй EMV картаа үнэгүй солиулан аваарай. Цалингийн картанд хамаарахгүй болохыг анхаарна уу.

ЮнионПэй карт нь дэлхий даяар 5.5 тэрбум хэрэглэгчтэй, 150 орныг хамарсан өргөн сүлжээтэй мөн дэлхийн олон орны худалдаа үйлчилгээний байгууллагуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг олон улсын төлбөрийн карт юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих