Мэдээ / Jun 13, 2016

“Эрдэнэс таван толгой” ХК-ий хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй иргэдийн анхааралд

Иргэн Та хишиг, хувь хэлбэрээр авсан “Эрдэнэс таван толгой” хувьцаат компаний 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 933 төгрөгөөр, нийт 300,426 төгрөгөөр нэг багц болгон Засгийн газарт худалдах хүсэлтэй бол монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн сонгосон аль нэг арилжааны банкны салбарт өөрийн биеэр иргэний үнэмлэхээ авч ирж хүсэлтээ гаргана уу.

 

Хувьцаа худалдах хүсэлт гаргах иргэн дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

      - Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
      - Эрдэнэс таван толгой ХК-ий 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг байх
      - Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх

Хүсэлт гаргасан өдрөөс хойш долоо долоо хоногийн зайтай 3 хуваагдан таны дансанд хувьцаа зарсан мөнгө орох бөгөөд та мөнгөө интернет банк, карт, ATM зэргийг ашиглан хүссэн хэлбэрээрээ авах боломжтой.

 

Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа талаарх мэдээллээ дараах эх сурвалжаас авч болно. Үүнд:

      - Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ий веб сайт: net.schcd.mn/registration
      - Арилжааны банкны салбар
      - Аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Хүний хөгжил сангаас урьд нь 1.0 сая төгрөг авсан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахгүй.

 
НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт