Мэдээ / Nov 16, 2015

Хятадын хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

Манай улсын хөрш орон БНХАУ-тай санхүүгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хоёр орны худалдаа эдийн засагт банкны салбарын гүйцэтгэх үүргийг сайжруулах тал дээр Худалдаа, хөгжлийн банк ихээхэн анхаарал хандуулан ажилладаг билээ.

Тухайлбал өнгөрөгч долоо хоногт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ болон Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон нар оролцож, Хятадын хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.

Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр Худалдаа, хөгжлийн банк харилцагчиддаа тааламжтай нөхцөл бүхий санхүүжилтыг олгох, хоёр улсын хоорондын гадаад худалдаанд төдийгүй Монгол улсын эдийн засагт таатай боломжуудыг нээж өгч байгаа юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих