Мэдээ / Oct 20, 2015

Төв байрны нээлтийн ёслол боллоо

Худалдаа, хөгжлийн банк нь анх 1990 оны 10-р сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл санхүүгийн өндөр чадамж, найдвартай үйл ажиллагаагаар салбартаа тэргүүлэн ажилласаар ирсэн билээ.

25-н жилийн ойн энэхүү онцгой ач холбогдолт өдрөөрөө Төв байрныхаа нээлтийн ёслолыг зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, барилгын ерөнхий зургийг гаргасан архитектор Д.Балдан, Ерөнхий гүйцэтгэгч болон дотоод засал, чимэглэлийг хариуцан ажилласан “Өндөр буянт Холдинг”, “Platinum Gate Signature” зэрэг компаниудын удирдлага болон ХХБ-ны хүндэт харилцагчид зочлон ирлээ.


ХХБ нь энэхүү 14-н давхар Төв байрандаа дэлхийн стандартад нийцсэн “Харилцагч төвтэй” буюу орчин үеийн банкны үйлчилгээний шинэ соёлоор харилцагчдад үйлчлэх Төв салбараа тохижуулсан байна. Тухайлбал, цаас баримт бөглөлгүйгээр I Pad ашиглан тусгай аппликэйшнээр бүртгэлийн үйлчилгээг авах цахим бүртгэлийг хэсэг, аливаа гүйлгээг банкны ажилтны оролцоогүйгээр гүйцэтгэх боломжтой өөртөө үйлчлэх хэсгийг тохижуулж, 2-р давхартаа VIP харилцагчиддаа үйлчлэх тухтай орчинг бүрдүүлж өгчээ.


Түүнчлэн, байрны гадна хананд байрлах, нийслэл хотод шинэ өнгө төрх нэмж буй “TDB Media screen LED” дэлгэцийг LG корпорацид тусгайлан захиалж, бүтээлгэсэн юм.

ХХБ-ыг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч Та бүхэндээ 25-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих