Мэдээ / Oct 13, 2015

Байрны урьдчилгаагаа гадаадад амьдарч байхдаа ч бүрдүүлэх боломжтой

Завтай зайгүйн хооронд ажил гэж гүйсээр бүр дасчихжээ. Хүний нутагт амьдардаг хэдий ч өдөр нь ажлаа хийхийн хажуугаар олон нийтийн ажилд аль болохоор оролцохыг хичээнэ. Завтай үедээ Интернетээр хэсч, Twitter, Facebook гээд олон нийтийн сүлжээнд коммент үлдээн, бусадтайгаа санал бодлоо хуваалцахыг хүсдэг нэгэн. Миний бичсэн зүйл ихэвчлэн хүмүүсийн талархал хүлээж, Retweet, Fab авч, эсвэл цааш Share-лэгдэн, Like авч, өөрт урам өгнө. Гадаадад амьдарч буй бид эрх чөлөөгөө ингэж эдэлж, элгэн садантайгаа санаа бодлоо солилцож байдаг нь таатай. Тэр ч утгаараа Монголчуудынхаа уулзалтанд аль болох оролцохыг хичээдэг юм.


Энэ удаа зэргэлдээх хотод болох Монголчуудынхаа уулзалтанд оролцохоор 3 андын хамт давхиж явна. Хааяа ч гэсэн хоорондоо уулзан, уулзалт зохион байгуулж, яриа хөөрөө дэлгэх нь гадаадад амьдарч байгаа бидний хувьд нэг бодлын жаргал, нөгөө бодлын амралт байдаг билээ.


Энэ удаагийн уулзалтанд миний багын найз илтгэл тавих юм. Надад зохион байгуулалтын ажил оноогоогүй боловч ирж оролцоно уу гэж аминчлан урьсан тул уулзалтад оролцох далимдаа найзтайгаа уулзах нь миний хувьд бас нэг завшаан байлаа.


Уулзалтын бэлтгэл нэгэнт цэгцэрчээ. Найз маань “Насан туршийн санхүүгийн боловсрол” гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Яг надад хэрэгтэй байсан илтгэл. Иймд хэлэлцэгдэж байгаа сэдвийг жиргэж, уулзалтын сошиал орчин дахь сурвалжлагчийн ажлыг өөртөө авлаа. Надтай адил ажлыг өөртөө оноосон андууд ч нилээдгүй байгаа харагдана. Уулзалт ажил хэрэгч болж, санал, шүүмжлэл өрнөсөөр дууслаа.


Twitter, Facebook-т бичсэн пост, комментийг харвал манайхан энэ талаар чамгүй мэдлэгтэй бололтой. Эсрэг тэсрэг коммент, пост ч харагдана.

        - Яг л хуримтлуулж харагдаач
        - Хадгалснаас хувьцаа ав

Эсвэл

        - Хадгаламж бол чамд ч хуримтлал, эх оронд чинь ч хөрөнгө оруулалт гэх мэтийн коммунист маягийн ч постууд тавигдсан байна.

Уулзалтын дараа чөлөөт цаг эхэллээ. Найз маань хүмүүстэй ярилцаж харагдана. Би ч мөн андуудтайгаа уулзаж, мэдээлэл солилцон, сонин хачинаа бие биедээ дуулгасаар л. Далим л гарвал утсаа ширтсээр л. Twitter-т жиргээ урссаар л.

        - Арилжааны банкуудаа, олсон хэдийгээ нутагтаа хадгалах боломж байна уу гэсэн жиргээ нилээд Retweet авчээ.

Нилээд удсаны эцэст найзыгаа барьж авлаа. Цахим орчинд байнга таарч, мэнд мэдэлцдэг боловч аминчлан уулзаж хуучлах зүйл байлгүй л яахав. Тавтайхан хуучлахаар тухлан суулаа. 


Аав ээж, ах дүү, амраг садан, ажил мэргэжил гээд ярих сэдэв мундахгүй. Миний хувьд байнга бодогддог хэрнээ, тэр бүр хүнд яриад байдаггүй эмзэг ч гэмээр, хөндүүр ч гэмээр сэдэв бол “Хэзээ буцах вэ?”


Хэдийгээр эх оронтойгоо байнга холбоотой байхыг эрмэлздэг боловч эргээд харахад гадаадад олон жил амьдарсан миний хувьд “Хэзээ буцах вэ”, “Очоод юу хийх вэ”, “Ямар орон байранд амьдрах вэ” гэсэн цувраа асуултуудад өгөх хариулт бэлэн байдаггүй. Найзад маань бэлэн жор, тодорхой хариулт бас алга бололтой.


Бид хоёрын аль аль нь энд сургуульд сураад, эндээ ажилд орсон юм. Орсон ажилдаа шаргуу зүтгэж, шорвог хөлсний амтыг мэдэрсний хүчээр өдий зэрэгтэй өөрсдийгөө авч явж байгаа.  Хүний нутагт өөрийн хүчээр өөрийгөө авч явахаас өөр хэнээс гуйлтай билээ гэдгээ яс махандаа шингэтэл мэдэрсэн нь бүр ч мэдээжийн хэрэг.


Надад ч, найзад маань адилхан зовлон байдгийг би цухас мэднэ. Найз маань айлын том хүүхэд тул хэдэн дүү нарынхаа амьжиргаанд нэмэр болгохоор олсон хэдээсээ илүүчлэн, хэдэн төгрөг Монгол руу гуйвуулдаг байжээ. Харин дүү нар нь юм бол бэлэнчлэн найз руу маань хандах  шинжтэй боллоо гэж надад аминчлан ярьж байсан юм.


Бид чинь заавал биеэрээ очиж байж эсвэл эсвэл Монголд амьдардаг хэн нэгнээр дамжуулан данс нээдгийг л мэдэх юм. Энэ нь надад нэг л төвөгтэй санагдаад, нэг амарч очихдоо нээе дээ гэсэн бодлоор хойш тавиад байсан юм.


Би ч бас ажилд орж, цалинтай залгаад удаагүй байхдаа Монголд байгаа найзуудынхаа ярьсанд итгэн, хэд хэдэн удаа хулхидуулсан нэгэн. Тулсан хэрэг гараад, чам руу л хандлаа, Буцааж өгнө өө байрны урьдчилгаа яльгүй дутаад, Хөөрхөн ашигтай бизнес шүү, хувь өгнө гэхчлэн аминчлан гуйсан гуйлт, алсуураа тулгасан хүсэлтийн шагнал нь авч чаддаггүй авлага болох нь олонтаа.


Ийм санхүүгийн зовлон хэн бүхэнд л байх. Хүний хорвоо эрээнтэй бараантай, хүн гэдэг сайнтай муутай юм хойно гуйсан гуйлтад татгалзсан хариу хэлсэнээсээ болоод, муу нэр дуулсан нь ч байх. Одоо ч хашир суугаад, асууж тандсан хэн нэгэнд байтугай, ах дүүдээ хурааж, хуримтлуулсан хадгаламжийнхаа тухай дурдахаа байсан.


Харин найз маань саяхнаас Худалдаа, хөгжлийн банкинд хадгаламжийн данс нээж, хуримтлуулж эхэлжээ. Хүү нь эндэхээс хамаагүй өндөр гэдэг нь мэдээжийн хэрэг байлаа. Сошиал орчинд байнга амьдардаг би Худалдаа, хөгжлийн банкны энэ үйлчилгээг яагаад мэдээгүй юм бол доо гэж гайхасхийн өнгөрлөө.


Гэтэл Онлайнаар данс нээж болдог болсон гэнэ. https://www.cardcentre.mn/acntrequest/ линкээр орж үзвэл үнэхээр л онлайнаар нээж болдог болжээ. Данс нээхэд ч нэг их асуудалгүй бололтой.
Заавал хэн нэгний гар харалгүй өөрөө дансаа нээнэ. Дээр нь зөвхөн надад л дансаа хянах эрх өгөх ажээ. Бусдад мэдэгдэх шаардлагагүй болсон нэн таатай санагдлаа. Жинхэнэ л ганц цоожтой төмөр хар авдар шиг төсөөлөгдөв.


Сэтгэлд ихэд нийцсэн тул онлайн хадгаламжийн талаар “Гадаадад байгаа бидэнд зориулсан шинэ боломж. https://www.cardcentre.mn/acntrequest/” гээд жиргэж орхилоо.
Жиргэсэн дор нь хүмүүст Retweet хийцгээж байна. Эх оронч сэтгэл гаргана аа, хө гэж найздаа хэлээд:

        - Монголдоо хадгаламжтай болох боломж бид бүхэнд нээгдлээ
        - Хадгаламжаа өөрөө нээж, өөрөө хяная
        - Байрны урьдчилгаагаа одооноос бүрдүүлье

Гэх мэт хэд хэдэн пост нэмээд тавьчихлаа. Хэдэн Retweet хийгдэхийг, хэн дэмжиж, хэрхэн ямар хариу үзүүлэхийг харж л байя даа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих