Мэдээ / Oct 09, 2015

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК Ceskoslovenska obchodni banka-тай “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

МҮХАҮТ, Чехийн Худалдааны Танхимтай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр Худалдаа, хөгжлийн банк нь Ceskoslovenska obchodni banka -тай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг үзэглэлээ. Уг санамж бичигт Худалдаа, хөгжлийн банкийг төлөөлөн Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, Ceskoslovenska obchodni banka-г төлөөлж Экспортын санхүүжилтийн газрын захирал Дагмар Дворакова нар гарын үсэг зурлаа.

 

 

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Чех улсаас тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн импортлогч Худалдаа, хөгжлийн банкны харилцагч бизнес эрхлэгч нарт урт хугацаатай, бага хүүтэй гадаад худалдааны санхүүжилтийг санал болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих