Мэдээ / Jul 10, 2015

Union Pay -тэй хамт Бээжин, Тайландаар аялацгаая

Гурван сая Монголчууд бид 3,5 сая карт өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.

Харин Та дэлгүүр, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ ХХБ-ны ЮнионПэй картаараа төлбөр тооцоогоо хийгээд байвал Бээжин, Тайландаар аялах эрхээр шагнагдах нь ээ.


Та азтан болохын тулд яах ёстой вэ?


Та картаар төлбөр хүлээн авдаг бүх л байгууллагуудад ЮнионПэй карт аа ашиглан худалдан авалт хийхэд л хангалттай. Хэрэв Та худалдан авдаг зүйлийнхээ 50 хувийг картаараа төлөөд байвал азтан болох магадлал өндөр болох нь ээ.
         

Эхний аян 7 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх ба ЮнионПэй карт ашиглаж гадаадад хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Тайландаар, Монголдоо хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Бээжингээр аялуулж, улирал тутам 6 азтан тодрох нээ.

 

Мөн Юнион Пэй энгийн болон алтан картаас сонгон шинээр болон дахин захиалж буй харилцагч бүр картаа захиалаад урамшуулалд нь Selfie stick-ээ бэлгэнд аваарай.


Яагаад заавал ЮнионПэй карт гэж:


Учир нь бид картанд цалин оронгуут шууд АТМ-с авчихдаг. Тэгээд дэлгүүр хэсэхдээ бэлэн мөнгөөр тооцоо хийгээд явдаг. 83 хувийг нь бэлнээр төлж,ердөө 17 хувийг нь л картаар төлдөг байна.

  • Картаар төлбөрөө төлөх үед Та ямар ч шимтгэл төлөхгүй, мөн дээрээс нь 1 ч төгрөгний хариулт мөнгө алдахгүй.
  • Гүйлгээ хийх бүрт таны сонгосон 6 оронтой нууц кодоор баталгаажуулдаг тул хамгийн найдвартай төлбөрийн систем болоод байна.
  • Монгол улсад үйлчилгээ үзүүлж буй 10,000 гаруй худалдаа үйлчилгээний цэг болох банкуудын карт уншигч машин дээр ЮнионПэй картаар төлбөрөө төлж болно.
  • Дээрээс нь карт захиалахад хямд. ЮнионПэй нь дэлхийд 4,7 тэрбум хэрэглэгчтэй, картаар хийх гүйлгээний дүнгээр тэргүүлдэг болсон тул картын үйлчилгээг хамгийн таатай нөхцөлөөр хэрэглэгчдэд санал болгож чадаж байна.

Гадаадад картаар төлбөрөө төлөх гэж буй хүмүүс нэг зүйлд их санаа зовдог.


Картаараа төлбөрөө төлөхөд тэдний төсөөлж байснаас их мөнгө картнаас нь суутгагдчихаад байдаг.

Үнэндээ яагаад ингээд байгааг нь мэддэггүй. Хүмүүст учирдаг энэ алдагдал нь валютын ханшийн зөрүүнээс үүсдэг. Тэгвэл энэ алдагдлыг ЮнионПэй карт 0-лэж чадсан байна.

Учир нь таны хэрэглээнд нийцүүлэн 3 төрлийн данс нээж өгдөг. Төгрөг, Доллар болон Юань гэсэн сонголттой. Үр дүнд нь Та картаа эх орондоо ашиглавал төгрөгийн данснаас, Хятад улсад ашиглавал юанын данснаас харин бусад орнуудад бол долларын данснаас төлбөр тань хасагдана.

Гол нь Та дотооддоо төдийгүй гадаадад гүйлгээ хийлээ ч илүү шимтгэл хураамж огт төлөхгүй юм. Иймээс ЮнионПэй картын хэрэглэгч Та бүхэнд төлбөрийн картаа идэвхитэй ашиглан, гадаад орноор аялахыг уриалж байна.

 

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт