Монгол улсад банкны тогтолцоо үүсч, бэхжсэний 90 жилийн ойн нэрэмжит банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах "БАНКИР-2014” тэмцээн 5-р сарын 2,3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж, медаль, цомын эзэд, шилдэг тамирчид тодорлоо.
Энэ удаагийн тэмцээнийг 4 жил дараалан Аваргын цомын эзнээр шалгарсан Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулсан бөгөөд Монгол улсад анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнийг интернэтээр шууд дамжуулан хүргэснээрээ онцлогтой байсан билээ. “Банкир-2014” сагсан бөмбөгийн тэмцээнд МонголБанк, Монгол улсын Хөгжлийн банк болон арилжааны банкны нийт 13 эрэгтэй баг, 10 эмэгтэй багийн 253 банкир тамирчид оролцсон юм.
Тэмцээний ЭРЭГТЭЙ баг тамирчдаас:
Тэмцээний ЭМЭГТЭЙ баг тамирчдаас:
Мөн тэмцээний Шилдэг эмэгтэй тамирчнаар Худалдаа, хөгжлийн банкны тамирчин И.Долгор, Шилдэг эрэгтэй тамирчнаар Хаан банкны тамирчин М.Мөнхсайхан тус тус шалгарч бахдам амжилт үзүүлсэн юм.
Нийт багийн дүнгээр Төрийн банк 3-р байр, Хаан банк 2-р байрыг эзэлсэн бол Худалдаа, хөгжлийн банкны эрэгтэй, эмэгтэй баг хос Алтан медалийн эзэн болж, амжилтаа бататган, Шилжин явах цомын эзнээр дараалан 5 дахь жилдээ тодорлоо.
Ийнхүү 2 өдрийн турш үргэлжилсэн Банкир 2014 тэмцээнд баг хамт олноо хөгжөөн дэмжсэн нийт банкуудын хамт олонд баярлалаа.