Мэдээ / Aug 15, 2024

ДОЛЛАРЫН ШИЛЖҮҮЛЭГ CASHBACK-ТАЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны ТОП банк болох  Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээсэн билээ. Уг хамтын ажиллагааны үр дүнд  дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын төлбөр тооцоо илүү ХУРДАН, ХЯМД хийгдэж байна.

 

Тэгвэл ХХБ гадаад улсууд руу ам.долларын шилжүүлэг хийдэг, хүлээж авдаг харилцагч нарт зориулсан “хэрэгтэй” урамшууллаа ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР боллоо.

 

Харилцагч та дэлхийн 100 улс руу, улсаас ам.долларын шилжүүлгийг өдрийн дотор илгээгээд $40 хүртэлх CASHBACK аваарай.

 

Урамшууллын хугацаа:
2024.08.15 - 2024.12.15-ныг дуустал үргэлжилнэ.

 

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?
Тус урамшууллын хугацаанд ам.долларын шилжүүлэг хийсэн харилцагч бүр 40$ CASHBACK авна. Та ам.долларын шилжүүлгээ доорх 2 төрлөөр хийх боломжтой бөгөөд аль ч тохиолдолд нь ДОЛЛАРЫН CASHBACK -тай.

  • Онлайн шилжүүлэг: ​TDB Онлайн аппликейшн – Гүйлгээ – Гадаад шилжүүлэг
  • Салбар дээрх шилжүүлэг:  Харилцагч та өөрт ойр байрлах ХХБ-ны аль ч салбарт хандан шилжүүлэх боломжтой. ЭНД дарж салбаруудын хаягтай танилцана уу. 

 

Санамж:

  • Нэг харилцагчид сард олгох буцаан олголтын хэмжээ 40$ хүртэл байна
  • Буцаан олголт нь шилжүүлэг хийсэн сарынхаа 15 болон 30-ны өдөр харилцагчийн дансанд орно
  • Урамшуулалд зөвхөн хувь хүний гүйлгээ л хамаарагдана.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 1800 – 1977 болон Худалдаа хөгжлийн албан ёсны сошиал хуудаснаас авах боломжтой.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт