Мэдээ / Oct 19, 2012

ХХБ-ны Хан-уул тооцооны төв vvд хаалгаа нээж, харилцагчдаа угтан авлаа

Монгол улсын банк санхүүгийн салбарын 22 жилийн түүхийн хуудсыг тэргүүлж яваа арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 22 жилийн ойн өдрөө тохиолдуулан Хан-Уул дүүрэгт шинэхэн Тооцооны төвөө нээж, 10-р сарын 19-ний билигт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Харилцагчдаа баяртайгаар угтан авсан Хан-уул Тооцооны төв нь Чингисийн өргөн чөлөө, М Си Эс Анун төвийн зүүн талд байрлаж байгаа ба мэргэшсэн, чадварлаг хамт олон тохилог, тав тухтай орчинд, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэн үйлчлэх болно.

Нэр хүнд, найдвартай байдлын баталгааг харилцагчиддаа байнга мэдрүүлдэг ХХБ тус дүүрэгт тав дахь, нийт Монгол улс даяар 43 дахь салбар, тооцооны төвөө нээж буй юм.

Өргөжин тэлсээр буй ХХБ-ны салбар, тооцооны төвүүд эрхэм харилцагч Таны таалалд нийцүүлэн дэргэд тань улам бүр ойртон, шинэ салбаруудын түүчээ тасралтгүй үргэлжилсээр байна.

Өнөөдрийн байдлаар 2 их наяд 700 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй, санхүүгийн сайн, чанартай үзүүлэлтээрээ Монгол улсын шилдэг банк гэдгээ баталсан ХХБ харилцагчаа тэргүүндээ дээдлэн, хамтдаа хөгжсөөр байна.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт