Мэдээ / Apr 24, 2023

Арилжааны банкууд хамтран АТМ-н шимтгэлээ буурууллаа

Өнгөрөгч оны 8 сараас Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк нар Монголын банк санхүүгийн системд анх удаа системийн нөлөө бүхий 2 банкны хамтралаа эхлүүлж, АТМ -н шимтгэлээ харилцан бууруулаад байсан билээ. Тэгвэл энэхүү томоохон хамтралд мөн л системийн нөлөө бүхий банк болох Төрийн банк нэгдэж, санамж бичиг байгууллаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд гурван талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 500₮ байсан нь 100₮ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та тус гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлөх юм.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажил тус гурван банкны үндсэн системд амжилттай хийгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрэх юм.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч танд ATM-ын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал:

  • Голомт банкны лавлах 1800-1646
  • Төрийн банкны лавлах 1800-1881
  • Худалдаа, хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу

 


ХӨГЖИЛД ХАМТДАА


Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт